Дэжон хотын эмнэлгийн дэд бүтэц, үйлчилгээг сурталчлах 'Дэжон Меди 2021 Үзэсгэлэн'-г зохион байгууллаа.

Дэжон Маркетингийн Корпораци нь БНСУ-ын Аялал жуулчлалын газар болон Солонгосын Эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих агентлагийн дэмжлэгтэйгээр 11-р сарын 17-ноос 18-ны хооронд “Дэжон Меди 2021 үзэсгэлэн”-г онлайн болон офлайн байдлаар зохион байгууллаа.

Солонгос болон бусад орнуудад вакцинжуулалтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр COVID-19-ийн улмаас хаагдсан хил нээгдэнэ гэсэн итгэлтэйгээр зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Дэжон хотын эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, агентлагууд болон гадаадын эмнэлэг, аялал жуучлалын байгууллагуудын хоорондын бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад холбоо харилцааг өргөжүүлэх, гадаадын өвчтнүүдийг татах зорилгоор зохион байгуулсан.

БНХАУ, Монгол, ОХУ-ын 31 худалдан авагчдад эмнэлгийн төрөлжсөн технологи, аж ахуйн нэгжүүдийг танилцуулах уулзалтад хотын 11 эмнэлэг, аж ахуйн нэгжүүд оролцож, 100 гаруй биечилсэн бизнес уулзалтаар дэлгэрэнгүй ярилцаж амжлаа. Түүнчлэн гадаад үйлчлүүлэгчдийг татах маркетинг, гадаадын зах зээлд гарахтай холбоотой хууль тогтоомж зэрэг дотоодын холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Солонгосын Эрүүл мэндийн аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгийн GHKOL-ийн мэргэжилтэнгүүдтэй ганцаарчилсан уулзалтуудыг ч зохион байгуулж хийсэн.

Дэжон хот болон Дэжон маркетингийн корпораци “Дэжон Меди 2021 үзэсгэлэн” яармагаар дамжуулан Дэжон хотыг олон нийтэд сурталчлах зорилгоор үзэсгэлэн яармагт оролцсон худалдан авагчдыг 12-р сард урьж, хотын эмнэлгийн дэд бүтэц, үйлчилгээг сурталчлахаас гадна Shinsegae Art & Science зэрэг хотын гол үзмэрүүдийг сурталчлах танилцуулга аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Other Article