Хиймэл оюун ухааны (AI) микроскопоор амьд эсийг бодит цагаар ажиглах боломжтой. Томо күб ХХК (Tomo Cube Co., Ltd.)

Заримдаа нүдэнд харагдах зүйлсээс илүү нүдэнд үл үзэгдэгч зүйлүүд асуудал үүсгэдэг. Дэлхий даяар тархаад байгаа COVID-19 вирус, өвчин үүсгэдэг янз бүрийн нянгууд нь нүдэнд үл үзэгдэх боловч хүний амь насанд маш их заналхийлэл учруулдаг. Энэ мэт халдварт өвчин, хорт хавдар зэрэг өвчнийг оношлох, эмчлэх олон судалгаа шинжилгээ хийгдэж байгаа нь био үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөдөлгөгч хүч болдог. Эдгээр хөгжлийн үндэс нь маш жижиг хэмжээтэй эс, бактери, амьд эд эсийг ажиглахаас эхэлдэг. Микроскоп бол хүний нүдээр ажиглах боломжгүй бичил биетүүдийг ажиглахад зайлшгүй шаардлагатай төхөөрөмж юм. Эдгээр микроскопуудын хэрэглээ одоо энгийн ажиглалтын түвшнээс харьцангуй хөгжиж, хиймэл оюун ухаан, үүн дээр суурилсан биенээс гадуур (in vitro) оношилгоог ашиглан дүн шинжилгээ хийх боломжийг олгодог AI микроскопууд болон өргөжиж байна. Өвчний оношилгооноос эмчилгээ хүртэл био салбарт асар их хувь нэмэр оруулах ирээдүйтэйд тооцогдож буй хиймэл оюун ухааны микроскоп-ийг хөгжүүлдэг Tomocube компанийг танилцуулж байна.

Амьд эсийг ажиглах боломжтой холотомографийн технологи

TomoCube нь Пак Юун Гин шилдэг технологийн мэргэжилтэн (CTO) бөгөөд KAIST-ийн физикийн салбарын профессор өөрийн судалсан 3D холографийн технологийг ирээдүйтэй шинэ салбар болно гэдгийг мэдээд оптик хэмжилтийн чиглэлээр бизнес эрхэлж байсан төлөөлөх захирал Хун Ги Хёнтой танилцаж, хамтдаа бизнес хөгжүүлж бэлдэж эхэлснээс анх төрөн гарсан. Tomocube нь амьд эсийг ажиглах боломжтой голотомограф (HT) технологи болон био-хиймэл оюун ухааны дүрс шинжилгээний салбарын хосгүй технологийн чадварыг нэгтгэн хиймэл оюун ухааны микроскопуудыг хөгжүүлж байна.

Одоогоор судалгаанд ашиглагдаж байгаа флюресценцийн микроскопуудын ихэнх нь эсийг тогтоох, генийн өөрчлөлт, химийн будалт зэрэг урьдчилсан боловсруулалтыг шаарддаг. Энэ үйл явцад эсүүд үхдэг эсвэл өөрчлөгддөг тул амьд эсийг байгаагаар нь ажиглахад хэцүү байдаг бөгөөд эсийг ажиглалтанд бэлтгэхэд дор хаяж хэдэн цаг, заримдаа нэг өдөр хүртэл шаардагддаг. TomoCube-ийн HT технологи нь рентген компьютерийн томограф (CT)-тэй төстэй зарчмаар ажилладаг. Компьютерийн томограф нь дотоод эрхтнүүдийн нягтралын зөрүүгээр рентген туяа нэвтэрч буй түвшинг компьютерээр сэргээдэг арга бол HT технологи нь лазер туяаг ашиглан эсийн нягтаршлын дагуу эсийг 3D хэлбэрээр сэргээж харуулдаг арга юм. Үүний ачаар амьд эсийг ямар нэгэн урьдчилсан боловсруулалт хийхгүйгээр ажиглаж, эсийг байгалийн жамаар үхэх хүртэл нь эсийн зургийг авч, гурван хэмжээстээр харах боломжтой тул илүү их мэдээлэл авах боломжтой.

Долоо хоног зарцуулдаг байсан оношлогоог хэдхэн секундийн дотор оношилж чадах хиймэл оюун ухааны микроскоп

HT технологи болон AI дүрсний шинжилгээний технологийг хамтатгасан AI микроскоп нь хэдэн өдөр зарцуулагддаг байсан цусан халдварыг оношлох бактерийг ангиллыг нэг секундийн дотор хийх боломжтой болгосон. Ихэвчлэн сепсис үүсгэгчийг олж мэдэхийн тулд өвчтөний цусыг цуглуулж, бактерийг өсгөвөрлөх шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Үүнд дор хаяж 3-5 хоног шаардагдах тул өвчтөний биеийн байдал хүнд байгаа тохиолдолд шинжилгээний хариу гарахаас өмнө эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай болдог. TomoCube-ийн хиймэл оюун ухааны микроскоп нь сепсис үүсгэдэг 19 төрлийн бактерийн зурган өгөгдлийг диплернинг суралцах загварт оруулсан байдаг тул өвчтөний дээжээс эсийн зургийг 95%-ийн нарийвчлалтайгаар ялгаж бактерийн төрлийг тодорхойлдог. Цусны хордлогоос гадна цочмог лейкеми зэрэг өвчнийг оношлох эмнэлзүйн туршилтуудыг бэлдэж байна. Одоогоор эс, эд эсийн 1 сая мэдээллийн сантай болсон бөгөөд, 3D микроскопоор оношлохтой холбоотой 30 патентыг мөн дотоод, гадаадад авсан.

Энэ жил үүсгэн байгуулагдаад 6 дахь жилтэйгээ золгож буй TomoCube-ийн 3D голограф микроскопыг одоогоор Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT), Харвардын Их Сургууль, Германы Хавдар судлалын төв зэрэг дэлхийн 20 гаруй орны 50 гаруй их сургууль, судалгааны байгууллага ашиглаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш Softbank Ventures болон Hanmi Science-аас 23 тэрбум воны хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан бөгөөд саяхан C Series хөрөнгө оруулалтаар нийт 44.2 тэрбум воны хөрөнгө оруулалтыг татсан байна. TomoCube нь микроскопоор ажиглагдсан эсийн өгөгдлийг судалж, бүх шинжилгээ, оношилгоог хиймэл оюун ухаан хариуцдаг алгоритмыг нэгтгэх зорилгоор хөгжүүлэлтэд анхаарлаа хандуулж байна. Мөн үүгээр дамжуулан өвчнийг хурдан оношлох, тэр ч байтугай эрт эмчлэх боломжийг бүрэн олгодог дэлхийн хэмжээний in vitro оношилгооны компани болохыг зорьж байна. TomoCube-ийн хөгжил, технологи дэлхий нийтийн анхаарлыг татсаар...

Other Article