өл нүцгэн явдаг Гежугсан Хуантугил

Бидний амьдрал урьд урьдынхаас илүү тохь тухтай, материалаар баялаг болсон нь үнэн боловч өдөр тутмын завгүй амьдрал, стрессээс болоод бие, сэтгэлээ сэргээх эрүүлжүүлэх хүсэл эрмэлзэл тэр хэмжээгээр нэмэгдсэн. Юүтүб дээр аялал жуулчлал, кэмпин, хөгжим гэх мэт “эрүүлжүүлэх” сэдэвт контентууд түгээмэл болж, ажил амьдралын тэнцвэртэй байдал, бага боловч аз жаргалыг хайн дуу чимээ, стрессээс ангижрах өөр өөрийн арга замыг хайж байна. Гэвч юу юунаас илүү хотын амьдралын бужигнаанаас холдож, байгальд амрах нь бие, сэтгэлээ сэргээх хамгийн найдвартай арга бизээ.

Байгалийн эдгэрэл, тайвшралыг Дэжон хотын хөл нүцгэн алхдаг Гежугсан Хуантугил-аар алхангаа мэдрэх боломжтой. Уулын хэлбэр тахианы хөл хэлбэрээр сунаж тогтсон тул ийнхүү нэрлэгдсэн Гежугсан нь гуталтай алхдаг зам, хөл нүцгэн алхдаг шар шороон замтай. Уулын жимээр ороход хөл нүцгэн алхаж буй хүмүүс, хөл угаах газар хөлийнхөө шороог угааж байгаа хүмүүстэй тааралдах болно. Гадаа хөл нүцгэн алхах боломж бараг гардаггүй тул эвгүй санагдаж магадгүй ч 14.5 км шар шороон жимээр хөл нүцгэн алхах боломжтой энэ газар хөгшин залуугүй бүгд оймсоо тайлж, шар шороон дээр хөлөө тавьж тухалдаг. Алхам тутамд зөөлөн, чийглэг шар шороо хөлийг бүчиж, хөлийн уланд массаж хийлгэж буй мэт мэдрэмж төрнө. Толгой дээгүүр өндөр ургасан модод фитонцид ялгаруулж, навчсын чимээ салхи үлээх тоолонд шувуудын жиргэх дуутай хослон хөглөх нь хотын ядаргаа, стрессийг угааж байх шиг санагдана.

Гежугсан Хуантугилыг Дэжон дахь сужүгийн Макис компанийн захирал Жу Үн Рэ бүтээн байгуулсан юм. 2006 оны нэг өдөр танилуудтайгаа Гежугсан ууланд гарах үеэрээ Жу Үн Рэ захирал өндөр өсгийтэй гуталтай нэгэн эмэгтэй хэцүүхэн алхаж байгааг хараад өмсөж байсан гутлаа тайлж өгсөн аж. Гэтэл тэр өдөр хөл нүцгэн алхсан захирал маш гүн нойрсож бүх ядаргаа нь тайлагдсан мэт сайхан амарсан бөгөөд үүнийг олон хүмүүс таниулж мэдрүүлэхийн тулд Гежугсан уулын 14.5 км жимийг шар шороогоор хучиж одоогийн Хуантугилыг гаргасан гэдэг.
Корона 19-ийн улмаас түр хугацаагаар хаасан ч 4-р сараас 10-р сар хүртэл амралтын өдөр бүр Хуантугилын дундах үзүүлбэрийн талбайд сонгодог хөгжмийн тоглолт хийдэг байсан. Мөн ‘Гежугсан хөл нүцгэн наадам’, ‘Дэжон хөл нүцгэн марафон’ -оор жил бүр 1 сая гаруй хүн зочилдог аялал жуулчлалын төв болж ‘Солонгосын шилдэг 100 аялал жуулчлалын дурсгалт газар’-ын нэгээр шалгарсан.

Ойн замаар 20 минут орчим явбал 6-р зууны үед сэргээн босгогдсон цайз болох Гежугсансон цайзад хүрнэ. Далайн түвшнээс дээш 425 м-ийн өндөрт орших Гежугсансон цайз (түүхэн дурсгалт газар 355) нь 1200 м урт, 7-10 м өндөр, гадны халдлагаас хамгаалах зорилгоор барьсан бөгөөд зарим хэсгийг нь 2012-2019 он хүртэл 7 жил сэргээн засварласан. Эндээс цэлгэр байгаль, хотын өнцөг булан бүрийг тольдон харах боломжтой ба Хуантугил-аас өөр орчинг мэдрэх боломжтой.

Хуантугилийн энд тэнд байрлуулсан хөл угаах газарт хөлөө угааснаар Гежугсаны аялал дуусна. Хуантугилаар алхсаны дараа биеийн ядаргаа, стресс тайлагдаж гүн нойронд умбан бие бүрэн сэргэх болно. Байгаль хэзээд нэг газраа байна. Хуантугил замаар гэр бүл, найз нөхөд, хайртай хүнтэйгээ хамт алхаж, хотын хуурай, хиймэл орчинд алдагдсан амралтаа нөхөж, сэтгэлээ сэргээгээрэй.

Other Article