Шинэ эмийн орлогч боловсруулагч тэргүүлэх компани Ensol Bioscience Co., Ltd.

2001 онд байгуулагдсан Ensol Bioscience компани нь шинэ эмийн орлогч бодис гарган авах зориулалттай платформ болох KISDD (bio big data-based) болон шинэ эмийн орлогч бодисонд чиглэсэн зорилтот/ механизмыг тодорхойлох зорилгоор биг дата өгөгдөл, хиймэл оюун ухааныг ашигласан ETONS прогнозын системийг боловсруулан гарган авсан. Үүнийг ашиглан дэлхийд эмчилгээний арга нь тогтоогдоогүй өвчнийг анхааралдаа авч, пептидэд суурилсан зорилтот эмчилгээг боловсруулж, дэлхийн эмийн үйлдвэрүүдэд технологийг шилжүүлэн өгдөг өндөр нэмэгдсэн өртөг бүхий бизнесийн загвараар үйл ажиллагаагаа явуулж байна. Муудсан дискний эмчилгээ болох Peniel 2000 (Peniel2000, P2K) технологийг АНУ-ын Spine Biopharma компанид шилжүүлэн өгсөн бөгөөд АНУ-ын FDA-ийн клиникийн туршилтын 2/3-р шатанд оруулахаар төлөвлөж байна. Амьтны остеоартрит эмчилгээ болох EAD100 (бүтээгдэхүүний нэр: JointVex) технологийг 2020 оны 3-р сард дэлхийн амьтны эм үйлдвэрлэх шилдэг 10 компанийн нэгэнд шилжүүлэн өгсөн. Одоогийн байдлаар остеоартритийн эмчилгээний Engedi1000 (E1K) нь Солонгост клиникийн 1b шатны туршилтандаа явж байна. Үүнээс гадна хөхний гурвалсан сөрөг хорт хавдар (TNBC)-ын хорт хавдрын эсрэг эмчилгээ, альцгеймерын эмчилгээ, 1-р хэлбэрийн чихрийн шижин(T1D)-ийн эмчилгээ зэрэг шинэ эмчилгээний бодисуудыг илрүүлэн гарган авахаар ажиллаж байна. Эдгээр эмийн бодисууд болон технологийн амжилтаараа 2020 оны 8-р сард БНСУ-ын ЖДҮ, Гарааны бизнесийн яамнаас анхан шатны дэмжлэг үзүүлэх компаниар шалгарч, технологи, өсөлтийн чадавхаа хүлээн зөвшөөрүүлж чадсан.

Хөгшрөлтөөс үүдэлтэй дискний өвчний эмчилгээ, Peniel 2000 (P2K)

Дегенератив дискний өвчин (DDD) нь нурууны архаг өвдөлтийг үүсгэдэг гол шалтгаануудын нэг бөгөөд нурууны өвчтэй өвчтөнүүдийн нийгмийн үйл ажиллагааг хязгаарлах, амьдралын чанарыг бууруулах гол шалтгаан болдог. Энэхүү өвчин нь нурууны уян хатан байдлыг хангаж өгдөг нурууны нугаламын хоорондох цочрол шингээгч эд (InterVertebral Disc, IVD) -ийн доройтлоос болж үүсдэг. Дэлхий дээр 260 сая хүн дегенератив дискний өвчинд нэрвэгдсэн гэсэн тооцоо байдаг бөгөөд хөгжингүй орнуудад дискний өвчлөлийн тохиолдол хүний амьдралын туршид 60-70%-тай буюу элбэг байдаг гэсэн тооцоо бий. Дегенератив дискний доройтол нь хөгшрөлтөөс үүдэлтэй байгалийн үйл явц боловч аажмаар залуу үеийнхэнд ч тохиолдох болж өсвөр наснаас 20 нас руу шилжих үед ч тохиолдох нь бий. Харин өвчнөөс үүдэлтэй нурууны өвдөлт болон хөдөлгөөнгүйжих зэрэг шинж тэмдэг нь ихэвчлэн 30-50 насныханд элбэг тохиолддог.

Дегенератив дискний эмчилгээ болох ‘Peniel 2000 (P2K)’ -ийн эмчилгээний нэгдүгээр зорилго нь өвдөлтийг намдаах, хоёрдугаарх нь дискний эдийг нөхөн сэргээх юм. Өвчтэй байгаа дискний эдэд Nerve Growth Factor (NGF, өвдөлтийн хүчин зүйл), мэдрэлийн тархалт, TGF-β1-ийн илрэлт өндөр байдаг ба P2K-г дискэнд тарихад ихээр үүссэн TGF-β1 нь P2K-тай нэгдсэнээр TGF-β1-ийн улмаас нэмэгдсэн NGF генийн илрэлийг дарангуйлж, улмаар өвдөлтийг бууруулдаг.
Энэ үед хэт их илэрсэн TGF-β1-тэй нийлж Smad1/5/8 дохио дамжуулалтыг бүрэн дарангуйлж, Smad2/3 дохиог хэсэгчлэн дарангуйлдаг тул зөвхөн Smad2/3 дохио дамжуулалтыг идэвхжүүлж, 2-р хэлбэрийн коллаген(Collagen) ба аггрекан (Aggregane) генийг нэмэгдүүлдэг. Нэмэгдсэн 2-р хэлбэрийн коллаген нь дискний эсийг идэвхжүүлж, Extra Cellular Matrix (ECM, эсийн гаднах матриц) бүрэлдэхүүн хэсгүүдийн синтезийг өдөөж, дискний хондроцитууд(мөгөөрсний эс)-ыг зөөлөн массын өмнөх үе шат болох том ночорд эсүүд шиг болгож дискний нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг.

Дегенератив үе мөчний үрэвслийн эмчилгээ, Engedi 1000 (E1K)

Дегенератив үе мөчний үрэвслийг үе мөчний үрэвсэл болон ясны үе мөчний үрэвсэл ч гэж нэрлэдэг бөгөөд үе мөчний мөгөөрс аажмаар устах, түүнтэй холбоотой хоёрдогч өөрчлөлт, шинж тэмдгүүд дагалддаг өвчин юм.
Үеийг бүрдүүлж буй ясны хоорондох цочролыг шингээдэг мөгөөрсний гэмтэл эсвэл хөгшрөлтөөс үүдэлтэйгээр үе мөчийг бүрдүүлэгч яс, үе мөчний мембран болон эргэн тойрны холбогч эдэд хоёрдогч гэмтэл үүссэнээр өвдөлт, хэв гажилт, үйл ажиллагааны алдагдлыг үүсгэдэг өвчин бөгөөд үе мөчний үрэвсэлт өвчнүүд дотроос хамгийн элбэг тохиолддог.
Зах зээлийн судалгааны Технавиа фирмийн мэдээлснээр (Global Osteoarthritis Therapeutics Market 2020-2024, Technavio) 60-аас дээш насны эрэгтэйчүүдийн 10 орчим хувь, эмэгтэйчүүдийн 18 хувь нь үе мөчний үрэвсэлт өвчинтэй байна. Үе мөчний үрэвслийн эмчилгээний зах зээл 2024 он гэхэд 10 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь хямд өртөгтэй өвчин намдаах эмээс бүрдсэн өнөөгийн зах зээл дээр үндэслэн тооцоо бөгөөд бүрэн хэмжээний эмчилгээ гарч ирвэл зах зээлийн хэмжээ өсөх хандлагатай байна. Солонгосын эрүүл мэндийн даатгалын үнэлгээний албаны мэдээлснээр 2019 онд Солонгост үе мөчний үрэвслийн өвчтэй 4 сая гаруй өвчтөн байсан гэсэн тооцоо гарчээ.

Үе мөчний үрэвслийн эмчилгээ болох ‘Engedi 1000 (E1K)’ эмчилгээний чиглэл нь P2K-тай төстэй бөгөөд Smad2/3 дохиолол дамжуулалтад нөлөөлөхгүй зөвхөн Smad1/5/8 дохиолол дамжуулалтыг дарангуйлдаг. Ensol Bioscience-ийн муудсан дискний эмчилгээ Peniel 2000 (P2K) болон үе мөчний үрэвслийн эмчилгээ болох Engedi 1000 (E1K) нь амьд организмаас гаралтай богино пептид юм. Өөрөөр хэлбэл эдгээр эмчилгээний хоёр бодисыг дэлхий дээр байхгүй бодисын химийн синтезээр гаргаж авсан эд биш, харин биед агуулагдах уургийн зарим амин хүчлүүдийн гинж юм.

Бүх сээр нуруутан амьтдын мөгөөрсийг муудахаас урьдчилан сэргийлж, нөхөн төлжүүлдэг бодис амьд биед байдаг гэсэн таамаглалын дагуу гол сээр нуруутан амьтдад нийтлэг байдаг эдийг олж, түүнийг эм болгон гаргаж авсан гэсэг үг юм. Ensol Bioscience нь амьтан дээрх эмнэлзүйн туршилт болон хүний эмнэлзүйн туршилтыг зэрэг явуулах эрхтэй бөгөөд 2020 оны 2-р сард амьтны нурууны үрэвслийн эмчилгээний эмийн зөвшөөрлийг авч, одоогоор 600 гаруй амьтны эмнэлэгт нийлүүлж байна. Одоогоор гэрийн тэжээвэр нохойнд эмчилгээ хийхэд өргөн ашиглаж байна. Хэдийгээр өмнө нь гаргаж авсан олон эмүүд амьтан дээрх туршилтанд үр дүнтэй байсан ч хүний биед үр дүнгүй байх тохиолдол цөөнгүй байсан ч Ensol Bioscience-ийн P2K ба E1K нь нохой гэх мэт сээр нуруутан амьтдад түгээмэл байдаг төдийгүй хүний биед түгээмэл байж үйлчилгээ үзүүлдэг эдийг ашигласнаараа амжилт үзүүлэх магадлал өндөртэй.

E1K компани өнгөрсөн сарын 4-нд Солонгост хийсэн клиник туршилтын 1а шатыг дуусгасны дараа үр дүнгээ танилцуулсан. 24 өвчтөн дээр хийсэн клиник туршилтын үр дүнгээс харвал аюулгүйн үнэлгээний хэмжилт болох амин чухал шинж тэмдэг, электрокардиографи, лабораторийн шинжилгээгээр хэвийн бус үр дүн, сөрөг нөлөө ажиглагдаагүй болно.
Энэхүү клиник туршилт нь E1K нь хүний биед хоргүй, аюулгүй эмчилгээ болохыг нотолсон юм. Мөн тариаг хийснээс хойш 2 ба 4 долоо хоногт плацеботой харьцуулахад өвдөлт багасах хандлага(VAS) ажиглагдсан бөгөөд энэ нь амьтдын өвдөлтийг бууруулж буйтай ижил нөлөөтэйг харуулж байгаа юм. Үүгээрээ E1K-ийг хүний эмчилгээнд хэрэглэх боломжтой, хүнд ч гэсэн ижил эмчилгээний үр нөлөөтэй байх магадлал өндөр гэдгийг харуулж байна.
Ensol Bioscience нь хүн төрөлхтөн удахгүй P2K ба E1K-ийн тусламжтайгаар нурууны диск, үе мөчний үрэвсэлийн өвчнөөс ангижрах болно гэдэгт итгэлтэй байгаа билээ.

Other Article