Нуруу, үе мөчний өвчнийг 1 см хүрэхгүй нүхтэй зүсэлтгүйгээр эмчилдэг Нуруу, үе мөчний дурангийн мэс засал

Яс бол бие махбодийг дэмждэг хатуу эд бөгөөд биеийн бүтцийг дэмжиж, дотоод эрхтнийг хамгаалахаас гадна булчингийн агшилтын үед хөшүүрэг болж, чөлөөтэй хөдлөх боломжийг олгодог. Ялангуяа биеийн тулгуур баганы үүрэг гүйцэтгэдэг нурууны яс, гар хөл зэрэг ясыг хооронд нь холбодог үе мөч нь алхах, гүйх зэрэг янз бүрийн хөдөлгөөнийг дэмждэг. Эрүүл байхад тэдгээрийн үйл ажиллагааны ач холбогдлыг төдийлөн ухамсарладаггүй боловч асуудал гарвал нуруугаа тэнийлгэж чадахгүй, алхах болгондоо өвдөлт мэдрэх зэрэг өдөр тутамдаа олон бэрхшээлтэй тулгардаг.

Нуруу нугас, үе мөчний өвчин бол нас ахих үед элбэг тохиолддог өвчин боловч буруу байрлал, хэт их дасгал хөдөлгөөн, гадны цочрол зэргийн улмаас залуу насанд ч тохиолдох нь их. Шинж тэмдэг илэрсэн эхэн үед нь бол байрлал засах, эмийн эмчилгээ гэх мэт янз бүрийн аргаар эмчилж болох боловч хүндэрсэн тохиолдолд диск, үрэвсэл, гэмтсэн хэсгийг авах гэх мэт өвдөлтийг намдаах мэс засал хийх шаардлагатай болдог. Өмнө нь энэ төрлийн хагалгааг нээлттэй зүсэлтээр хийдэг байсан тул хэвийн эд эсэд маш их гэмтэл гарч, үр дагаврын талаар санаа зовох зэрэг асуудлууд олон байсан. Мөн бүтэн биеийн мэдээ алдуулалт хийх шаардлагатай байсан нь хүмүүст илүү дарамттай санагдаж эмчилгээ хийлгэхээс дургүйцэхэд хүргэдэг байв.

Эдгээр дутагдлыг арилгаж сайжруулсан “Нуруу ба үе мөчний дурангийн мэс засал” нь арьсыг 9 мм орчим зүсээд үүгээр дуран оруулан хийдэг мэс засал бөгөөд хэвийн булчингуудыг гэмтээх тал дээр үзүүлэх гаж нөлөө маш багатайгаараа давуу юм. Үений бүсэд үүссэн үрэвсэл, гэмтсэн шөрмөс, нурууны дарагдсан мэдрэлийг өндөр нарийвчлалтай дурангаар шууд харангаа эмчилж, зөв оношлогоо мэс засал хийх боломжтой, уламжлалт мэс заслын үед хэрэглэдэг по, өрөм, хугарлын диаграмм, цус тогтоох өндөр давтамжийн багаж зэрэг нээлттэй зүсэлтийн хагалгаанд ашигладаг багаж хэрэгслийг дурангийн мэс засалд яг адил ашигладаг тул уламжлалт мэс заслын адил үр дүнтэй. Энэ нь хэвийн булчин, эд эсэд хүрдэггүй тул өвчтөн хурдан эдгэрч тэнхэрдэг бөгөөд өндөр настай өвчтөнүүд ч хагас өдрийн дотор хөл дээрээ босож чаддаг. Мэс засал хийснээс хойш нэг долоо хоногийн дотор эмнэлгээс гарах боломжтой бөгөөд мэс засал нь ерөнхий мэдээ алдуулалтгүй хийгддэг тул өндөр настай хүмүүс болон чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг хүнд дотрын архаг өвчтэй өвчтөнүүдэд хүртэл мэс засал хийх боломжтой. Дэжон Баринсэнгаг эмнэлэг нь гадаадын өвчтөнүүдэд эмчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага бөгөөд жил бүр симпозиум зохион байгуулж, гадаадад эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, илтгэл тавих болон шууд мэс засал (Live Surgery) зэргээр дамжуулан гадаадын эмнэлгийн ажилтнуудад нуруу, үе мөчний дурангийн мэс заслыг түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдан зохион байгуулдаг.

Зөвхөн ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд ашигладаг байсан дурангийн технологийг одоо нуруу, үе мөчний эмчилгээнд ашиглаж, хуучин мэс заслын аргуудын сул талуудыг нөхөж, өвчтөнүүдийн хурдан эдгэрэх, мэс заслын гаж нөлөөг багасгадаг эмчилгээний хэлбэрээр өргөн ашиглаж байна. Нуруу үе мөчний дурангийн мэс заслаар хөдөлгөөн, биеийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй хүндрэлүүд арилж бидний өдөр тутмын амьдрал илүү тайтай болно найдаж байна.

Other Article