Дэлхийн эрүүл мэндийн салбарын өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах Дижитал эрүүл мэндийн форум зохион байгуулав

Дэжон Маркетингийн Корпораци (Гу Гён Гун ерөнхийлөгч) нь дэлхийн эрүүл мэндийн салбарын өөрчлөлттэй хөл нийлүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд болон компаниудын хамтын ажиллагааны хүрээнд дижитал эрүүл мэндийн дэд бүтцийг бий болгох зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд, био эрүүл мэндийн компаниуд болон холбогдох байгууллагуудын оролцоотой “Дэжон Эрүүл Мэндийн Бизнесийн Зөвлөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлж (5-р сарын 26) “Дижитал эрүүл мэндийн үйлчилгээний 1-р форум уулзалт” -ыг зохион байгууллаа.

Дэжон Эрүүл Мэндийн Бизнесийн Зөвлөл нь одоо байгаа эмнэлгийн байгууллагад чиглэсэн зөвлөлдөх байгууллагаас эрүүл мэндийн байгууллагууд, био эрүүл мэндийн компаниуд болон холбогдох байгууллагуудыг хамруулсан зөвлөл болтлоо хүрээгээ тэлэв. Чуннам улсын их сургуулийн эмнэлгийн захирал Юүн Хуан Жүн Дэжоны Эрүүл Мэндийн Бизнесийн Зөвлөлийн анхны ерөнхийлөгчөөр сонгогдож, эрүүл мэндийн үйлчилгээний дижитал өөрчлөлт, эрүүл мэндийн бизнесийн зөвлөлийн тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс хамтын ажиллагааны засаглалыг бий болгон ажиллахаар болов.

Өнөөдөр болсон форум дээр Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн анагаах ухааны коллежийн профессор И Сын Буг “Дижитал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ: боломж ба өөрчлөлт” сэдвийн дор илтгэл тавьсан бөгөөд ирээдүйн эрүүл мэндийн тогтолцоо нь биг дата өгөгдөл, МХТ-ийн технологийг хослуулсан платформ дээр суурилсан хүн нэг бүрт тохируулсан эмнэлгийн үйлчилгээний чиг хандлага руу өөрчлөгдөж байгааг өгүүлсэн бөгөөд хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг ашиглахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ шаардлагатай байгааг онцоллоо.

Корпораци нь Дэжон хот, Сон Хэлс Кэр Интернэшнл-тэй хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй онлайн эрүүл мэндийн платформыг бий болгох төслийг танилцуулж, эмнэлгийн байгууллагуудын талаар мэдээлэл өгөх, чатлах, үзлэгийн зөвлөгөө өгөх замаар эмнэлгийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй гадаадын өвчтөнүүдэд үзүүлэх эмнэлгийн хүртээмжийг өргөжүүлж гадаадын өвчтөнүүдэд зориулсан Солонгост ирэхийн өмнө болон дараах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх онлайн эрүүл мэндийн үзлэгийн платформын хөгжүүлэлтийн явц байдлын талаар танилцуулав.

Дэжоны Эрүүл Мэндийн Бизнесийн Зөвлөлийн гишүүн эмнэлгийн байгууллагын холбогдогч хэлэхдээ 'Дэжоны эрүүл мэндийн дэд бүтэц, үйлчилгээг гадаадын иргэдэд сурталчлах платформд их найдлага тавьж байна. Дэжон дахь гадаадын иргэдэд зориулан эрүүл мэндийн үйлчилгээний тохь тухыг бүрдүүлэх нь цаашид илүү олон гадаадын үйлчлүүлэгчдийг татах боломжийг олгоно” гэв.

Дэжон Маркетингийн Корпораци (Гу Гён Гун ерөнхийлөгч) хэлэхдээ “Дэжоны Эрүүл Мэндийн Бизнесийн Зөвлөл нь эрүүл мэндийн байгууллагууд болон компаниудын хоорондын байнгын харилцаа холбооны суваг, мэдлэгээ хуваалцах боломж бөгөөд дижитал эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх хамтын ажиллагааны олон төслүүдийг хийж, хэрэгжүүлэх болно гэж найдаж байна” гэлээ. Мөн тэрбээр МХХТ, хиймэл оюун ухааны компаниуд, санхүүгийн хөрөнгө оруулалтын компаниудыг хамтран оролцох боломжийг олгохын тулд хичээн ажиллах болно гэдгээ онцлов.

Other Article