Бидний биеийг хамгаалдаг чимээгүй эрхтэн болох дотор, элгээ эрүүл байлгая гэвэл? Дэжон Өлжи их сургуулийн эмнэлэг, Хоол боловсруулах эрхтний дотоод эмгэг судлалын профессор Ду Ёнсог

‘Чимээгүй эрхтэн’ гэж нэрлэгддэг элэг нь элэгний 70-80% устах хүртэл шинж тэмдэггүй байдаг. Бас элгэнд асуудал үүссэн ч гэсэн элэгний үйл ажиллагаанд тийм ч их саад болдоггүй учраас нэг л мэдэхэд бие эвгүйцэж эмнэлэгт хандвал өвчин аль хэдийнээ хүндэрсэн тохиолдол их байдаг.
10-р сарын 20-ны Элгээ хамгаалах өдрийг угтан Дэжон Өлжи их сургуулийн эмнэлгийн Гастроэнтерологийн тасгийн Проф. Ду-Ёнсогтой элэгний өвчний талаар таны сонирхсон зүйлийг асууж ярилцлаа.

Q1. Элэг нь ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бэ?

Элэг нь олон дотор эрхтнүүдээс хамгийн том нь бөгөөд 1200-1500г жинтэй байдаг. Элгийг хүний биед агуулагдах химийн ургамал гэж хэлж болно. Учир нь бие махбодоос орж ирсэн эсвэл биед үүссэн даавар гэх мэт янз бүрийн бодисыг боловсруулж, шингэжж, чухал бодисуудыг нэгтгэж нийлүүлдэг. Үүнээс гадна △ дархлаа тогтолцооны үүрэг, төрөл бүрийн эм, согтууруулах ундаа болон бусад хорт бодисыг хоргүйжүүлэх, цөс ялгаруулах зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг.

Q2. Элэгний өвчний шинж тэмдэг ямар байдлаар илэрдэг вэ?

Ядаргаа, биеийн ерөнхий сулрал, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, хоол боловсруулах эрхтний хямрал, хэвлийгээр өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрч, элгэнд өвөрмөц шинж тэмдэг байхгүй. Ер нь яаруу хоол идэж хахаж түгжрэх үед илэрдэг шинж тэмдэг ба элэгний үйл ажиллагаа доройтож илэрдэг шинж тэмдэг хоёр төстэй. Элэгний өвчнийг даруй сэжиглэх нь бэрх бөгөөд хэрэв ялангуяа хоол их идээгүй, яаруу ч идээгүй байхад тээглэж түгжирсэн мэт шинж тэмдэг байнга давтагдвал элэгний үйл ажиллагаа доройтсон гэж сэжиглэнэ. Заримдаа нүдний хараа муудах, мөчний мэдээ алдалт дагалддаг. Тэдгээрийн дийлэнх нь шинж тэмдэггүй тул архи их уудаг эсвэл хэвлийн хэт таргалалттай гэж бодож байвал цусны шинжилгээ, хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээгээр элэгний өвчлөл байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна.

Q3. Элэг болон ядаргаа хоёрын хооронд ямар хамаарал байдаг вэ?

Ядаргаа нь элэгний өвчнөөс илэрдэг хамгийн нийтлэг шинж тэмдгүүдийн нэг. Ялангуяа цочмог гепатит өвчний үед хүнд ядаргаа харьцангуй хурдан мэдрэгддэг. Гэвч ядаргааны шалтгаан нь элэгний өвчнөөс гадна маш олон янзаар илэрдэг. Тиймээс, ядаргаа мэдрэх үед эхлээд ийм байдалд хүргэсэн хүчин зүйл юу болохыг өөрөө бодож үзэх нь зүйтэй. Хэрэв энэ нь таны өдөр тутмын амьдралд гарсан өөрчлөлт эсвэл хэт их ажлын улмаас үүссэн бол та хангалттай амрах хэрэгтэй. Таны хүчин чармайлтыг үл харгалзан ядаргаа удаан үргэлжлэх эсвэл муудаж байвал эмнэлэгт үзүүлж, мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Q4. Элэгний архаг өвчний гол шалтгаан нь юу вэ?

Гепатит вирус ба согтууруулах ундаа. Элэгний хорт хавдрын шалтгааны 60 гаруй хувийг эзэлдэг гепатит В, гепатит С вирусыг онцгой анхаарах хэрэгтэй. Вируст гепатитын улмаас үүссэн элэгний хатуурал, элэгний хорт хавдар нь 60-70-аад насныханд түгээмэл тохиолддог. Мөн эрүүл элэгтэй байя гэвэл архинаас зайлсхийх нь дээр. Хэт их ууснаар элэг гэмтсэн тохиолдолд эхэндээ элэг өөхөлдөг бөгөөд үүнээс хойш удаан хугацаагаар уувал архины гепатит, элэгний хатуурал үүсч болзошгүй. Ийм байдал удаан үргэлжилвэл архи уухаа зогсоосон ч элэг буцаад сэргэх боломжгүй байдаг нь ердийн үзэгдэл.
Гепатит В архаг өвчтэй зарим өвчтөнд тогтмол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй боловч бие махбодид нь ямар нэг зовиур мэдрэгдсэн бол элэгний хатуурал эсвэл элэгний хорт хавдар тусах тохиолдол элбэг байдаг учраас өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн тогтмол эмчилгээ хийлгэх нь аюулгүй.

Q5. “Элэгний түвшин өндөр байна” гэж их ярьдаг. Элэгний түвшин гэж яг юу вэ?

Элэгний түвшин нь шууд утгаараа таны элэг ямар байгааг илтгэдэг үзүүлэлт юм. Үүнийг цусны шинжилгээгээр шалгаж болох бөгөөд үүнд AST (GOT), ALT (GPT), γ-GT, ALP, билирубин, альбумин, уураг зэрэг байдаг. Эдгээрээс “элэгний түвшин өндөр байна” гэдэг нь ихэвчлэн AST ба ALT (элэгний ферментийн түвшин) нэмэгдсэн гэсэн үг. Хэвийн хэмжээнээс өндөр гарсан тохиолдолд заавал шалтгааныг илрүүлэх нь чухал. Эсрэгээрээ элэг хэвийн байна гээд тоохгүй орхиж ч болохгүй. Элэг муу байсан ч элэгний хэмжээ хэвийн байх тохиолдолд ч бас бий.

Q6. Элэгний үрэвслийн урьд бичигддэг үсгүүд ямар утгатай вэ?

Юун түрүүнд элэгний үрэвсэл гэдэг нь элэгний үйл ажиллагаанд үрэвслийн өөрчлөлт үүсэхийг хэлдэг. Хэт их ядрах, хоолны дуршил буурах, гэдэс цанхайж эвгүйрхэх, цээж хорсох зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд онцын шинж тэмдэггүй өвчтөн ч байдаг. Зарим үед шар өвчин тусах, хэвлий өөхлөх шинж тэмдэг илэрдэг өвчтөн ч байдаг. Ийм өөрчлөлт гарснаас хойш 3-4 сарын дотор хэвийн болохгүй 6 сараас дээш үргэлжилвэл элэгний архаг үрэвсэл гэж хэлдэг.
Элэгний үрэвслийн хажууд бичигддэг үсгүүд нь элэгний вирусын төрлүүд бөгөөд өнөөг хүртэл танигдсан элэгний үрэвслийн вируст A, B, C, D, E гэх мэт 5 янзын хэлбэр байдаг. Урьд нь В, С, А хэлбэрийн дараалалтай өвчтөн их байсан боловч сүүлийн үед В хэлбэрийн элэгний үрэвсэл багасч А хэлбэрийн үрэвсэл нэмэгдэх хандлагатай байна. D, E хэлбэрийн элэгний үрэвслийн вирусээс үүдэлтэй элэгний үрэвсэл маш ховор илэрдэг.

Q7. Архитай хамраалгүй элэгний өвчин ч байдаг гэсэн?

Элгэнд тодорхой хэмжээний өөх байх нь хэвийн үзэгдэл. Харин өөх элэгний жингээс 5~10% дээш эзэлж байвал элэгний өөхлөлт гэж үздэг. Элэгний өөхлөлтийг спиртийн шинж чанартай ба спиртийн шинж чанаргүй гэж хуваадаг. Спиртийн шинж тэмдэггүй элэгний өөхлөлт нь шим тэжээлийн хэт хэрэглээнээс үүдэлтэй өвчин. Өөх тос хэтрүүлэн хэрэглэх нь элгэн дотор өөх хуримтлуулдаг бөгөөд элэг өөхийг хэвийн боловсруулж хуваарилж чадахгүй үед өөх хуримтлагддаг. Таргалалт, чихрийн шижин, холестрин ихтэй тохиолдолд элэгний өөхлөлт хялбар үүсдэг хандлагатай, ихэнх элэгний өөхлөлттэй өвчтөнүүд дунд насандаа үүсдэг хэвлийн таргалалт болон жингийн илүүдлээс үүдэлтэй бөгөөд ялангуяа элэгний өөхлөлтэй өвчтөн сүүлийн үед хурдацтай нэмэгдэж элэгний эрүүл мэндэд томоохон асуудал болж байна.

Q8. Элэгний хатуурал өвчин эдгэрэх боломжтой юу?

Элэгний хатуурал явагдвал элэгний хэвийн үйл ажиллагаа эргээд сэргэхэд бэрхшээлтэй байдаг. Гэхдээ шалтгааны дагуу эхэн үед нь зохих эмчилгээг хийлгэвэл зарим элэгний фиброз илрэлт сайжирч сэргэх боломжтой байдаг. Юунаас ч илүү аль болох хурдан хугацаанд зохих эмчилгээг эхэлснээр нэмэлт элэгний гэмтлээс сэргийлж, хурцадмал байдалд хүргэхгүй байх нь чухал. Элэгний хатуурлаас хурцадмал байдалруу шилжвэл эцэст нь элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй ч болж мэднэ.

Q9. Элгээ эрүүл байлгах арга юу вэ?

Элгээ хамгаалахын тулд хамгийн гол нь архи уухаа болих эсвэл хязгаарлаж сайн шим тэжээлээ хадгалах юм. Ялангуяа элэгний өвчтөн архинаас гарвал элэгний хатуурал үүсэх хувь болон үүнийг дагасан бусад хавсарсан өвчин, элэгний хорт хавдар бий болох хувь мөн багасах боломжтой.
Бас ямар ч эмийг хамаагүй уухгүй байх хэрэгтэй. Юу ч бодолгүй уудаг энгийн өвчин намдаагчийг ч гэсэн удаан хугацаагаар уух юмуу хэтрүүлэн хэрэглэвэл хор тайлах үүрэгтэй элэг нь тэсвэрлэж чадахгүй хурц, архаг үрэвсэл явагдана. Үүнээс гадна өөх тос ихтэй хоол, хэтрүүлэн хооллох зэрэг нь элэгний өөхлөлтийг үүсгэдэг тул хүнсний ногоо, амин дэмээр баялаг, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх нь зохистой. Ажлын хэт их ачаалалтай үед элгэнд ачаалал үүсгэж болзошгүй учраас хангалттай амралт, спортоор хичээллэхийг зөвлөж байна.
Нөгөөтэйгүүр, вирусын гаралтай гепатит В, С вирусын халдвар нь өдөр тутмын амьдралд хүнд, насанд хүрэгчид голчлон цусны халдвараар дамждаг тул ил мэс ажилбар шивээс, цоолох зэрэгт маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин болох гепатит А өвчин зонхилж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь вакцинжуулалт юм. Элэгний суурь өвчтэй өвчтөнүүдэд элэгний дутагдал маш өндөр тул заавал вакцин хийлгэхийг зөвлөж байна.

Other Article