100 жилийн түүхтэй Соже-Дон гудамжны аялал

Дэжоны өнгөрсөн, одоо, ирээдүйг бүгдийг нь мэдэрч болох хорооллыг санал болговол мэдээж Соже-донг юм.

Кёнбүгийн төмөр зам 1905 онд нээгдсэнээр Дэжон өртөө баригдаж, хүн хөл болон бараа материалын солилцоо идэвхжиж, шинэ хот болон хөгжсөн. Дэжон өртөөнөөс холгүй орших Соже-Донг нь Соже-хо хэмээх нуурыг хүрээлэн төмөр замын инженерүүдэд зориулан байр барьснаар төмөр замын албан ёсны тосгон бүрэлдэн бий болсон гэдэг. Соже-донг нь төлөвлөсөн хот, Дэжоны нэгэн зууны түүхийг хадгалсан хороолол ч гэж хэлж болно.

Соже-донгоор зугаалахад уйддаггүй учир нь юунаас ч илүү ханын зурагтай гудамжинд байдаг.
Хуучин, харанхуй, хүйтэн ханан дээр шинэ амьдралыг цогцлоосон нь санасныг бодоход том үр дүн авчирчээ.

Гол нэрийн хуудас мэт харагддаг цэцгийн зургууд нь гудамжинд очих бүртээ хамгийн түрүүнд хайдаг зүйл. Намрын сэвшээ салхинд хийсэх навчисын сүүдэртэй тансаг хосолж, яг л амьд юм шиг мэдрэмж төрүүлсэн. Цаг хугацааны ул мөрийг харуулсан хуучин дээврийн хавтангийн доор намилзан унжсан цэцэгсийг хараад өөрийн эрхгүй намрыг мэдэрдэг.

Өнөөгийн Соже Донг яагаад Дэжон дахь халуун цэг болж олны анхаарлыг татдаг вэ гэхээр загварлаг интерьер бүхий кафе, ресторанууд баригдсан явдал юм. Өвөрмөц үзэмжийг нь зургийн фон болгон торгон мэдрэмжтэй зураг авдаг хүмүүс олон байдаг. 100 жилийн түүхтэй Соже-донг хамгаалж хэвээр үлдээх, нөхөн сэргээх үүднээс орчин үежүүлсэн нь олзуурхууштай.

Удахгүй баригдаж дуусах барилга, өнгөө алдсан дээврийн хавтан, намхан хашаа, өтгөн өвс ургамлыг хараад Сожэ-доны өнгөрсөн ба одоо, бүр цаашлаад Дэжоны түүхийг нэг дор таашаан үнэлэх мэт санагддаг.

Сожэ-доныг нэг тойроод харвал гудамжны хаалга бүрээс Дэжоны өнгөрсөн үеийг олж харах нь сонирхол татмаар. 1980, 1990-ээд оны үеийн хувийн байшингуудын дүр төрхийг харж, дурсамжаа дахин сэргээх бөгөөд бидний эцэг эхээсээ сонсож байсан амьдралын орчинг ч бас нэг дор харах боломжтой. Хэзээ нь үл мэдэгдэх, таашгүй маш хол өнгөрсөн үеийн ул мөрүүд .... Сожэ-донгыг үнэхээр 'амьд музей' гэж нэрлэж болно.

Нэг зууны өмнөх Дэжоны Сожэ-донг хороолол, Сожэ-ху цаг хугацааны машин та бүхнийг хүлээж байна.

Other Article