Дэжон Маркетинг Корпораци YouTube контент ашиглан гадаадын зах зээлд гарахаар бэлдэж байна!

Солонгосын Аялал Жуулчлалын Корпораци, Дэжон Маркетингийн Корпораци нь гадаадын эмнэлгийн жуулчдад Дэжон хотын эрүүл мэндийн шилдэг дэд бүтэц, эрүүл мэндийн аялал жуулчлалын нөөцийг сурталчлах зорилгоор олон төрлийн маркетингийн ажлуудыг хийж байна.

Дэжон хотын эмчилгээний аялал жуулчлалын гол зорилтот улс орнууд болох Орос, Зүүн Өмнөд Ази, Хойд Америкт зориулсан маркетингийн сурталчилгаа хийх зорилгоор Солонгосын Аялал жуулчлалын Корпорацитай хамтран YouTube дээр "Doctor View" эмчилгээний аялал жуулчлалын контентийг боловсруулан гаргаж байна.

Нэвтрүүлгээр арьс, гоо сайхны мэс засал, гэмтэл согог, эрүүл мэндийн шинжилгээ, уламжлалт анагаах ухаан гэх мэт эмнэлгийн мэргэжилтнүүдийг урьж оролцуулан эмчилгээний аялал жуулчлалын маршрутыг сонгохдоо анхаарах ёстой эрүүл мэндийн мэдээлэл, нийтлэг ойлголтыг танилцуулж, Дэжон хотод зочлохдоо заавал үзэх ёстой газрууд болох Жантэсан уул, Ханбат Арборетум буюу модтой цэцэрлэг, халуун рашаан, уламжлалт зах гэх мэт “Эрүүл мэндэд тустай аялал жуулчлалын цогцолбор”-уудыг хамтад нь танилцуулсан YouTube-ийн контентыг бэлтгэн гаргаж үүгээрээ дамжуулан гадаадын томоохон улс орнуудад “Эмчилгээний аялал жуулчлалын хамгийн тохиромжит бүс болох Дэжэн”-ыг сурталчлахаар төлөвлөж байна.

8-р сарын сүүлээс Google Маркетингийн AI-ийг ашиглан зорилтот бүлгийг сонгох, Биг Дата буюу мэдээллийн дүн шинжилгээ хийх маягаар боловсруулсан контентаа Вьетнам, Индонез, АНУ-ын зах зээлд чиглүүлэн YouTube Discovery зар сурталчилгаа болон Фэйсбүүк дээр байрлуулан сурталчлах болно.

Дэжон Маркетингийн Корпораци нь YouTube-ийн (DOCTOR VIEW) контент, сурталчилгаанаас гадна гадаадын томоохон орнуудын аялал жуулчлалын агентлаг, эмнэлгийн жуулчлалын агентлаг, эмнэлэг зэрэг 1,000 гаруй байгууллагуудад зориулан хүргэдэг ‘TRUST ME! IT'S DAEJEON(Дэжон хотын эмнэлгийн аялал жуулчлалын мэдээллийн товхимол)’-аар дамжуулан Коронагийн дараах нөхцөл байдалд тохирсон маркетингийн стратегийг бэхжүүлэхээр төлөвлөж, гадаадын эмнэлгийн жуулчдыг татахыг зорьж байна.

Other Article