Дэжон Фэйс гоо сайхны мэс заслын эмнэлгийн захиралын ярилцлага Дэлхийд танигдсан “K Гоо сайхан” ба “К гоо сайхны мэс засал” –ын ирээдүй

Солонгосын гоо сайхан нь K-pop хамтлагуудын Солонгосын соёлын давалгааны нөлөөгөөр дэлхийн гоо сайхны стандарт болж байна. Түүнчлэн Солонгосын соёлын давалгаа эрчээ авч эхэлснээр Солонгосын гоо сайхны мэс заслын технологи дэлхий дахины сонирхлыг татаж, эрүүл мэндийн аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. 8-р сарын дугаарт бид “Үзэсгэлэнтэй хүмүүс, үзэсгэлэнтэй ертөнц, мөн гоо үзэсгэлэнгээр амьдралыг чимэх” гэсэн философиор өвчтөнүүдийг хүлээн авч эмчилдэг Дэжон Фэйс гоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал Юүн Ён Мүгтай ярилцах болно.

Q1. Та эмнэлгийнхээ талаар бидэнд танилцуулж болох уу.

Манай эмнэлэг 2014 оны 5-р сард анх нээгдсэн бөгөөд эдүгээ 7 жил эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Эхэндээ би ганцаараа эмчилгээ хийдэг байсан бол эмч нар жил бүр нэмэгдсээр одоо гоо сайхны мэс заслын 5 эмч төрөл бүрийн гоо сайхны эмчилгээний чиглэлээр эмчилгээ хийж, 2 мэдээ алдуулалтын эмч ажиллаж байна.
Эмнэлгийн өргөтгөлийг хоёр удаа хийж бид энэ оны 4-р сард петит гоо сайхны клиник, мэс заслын болон хүлээлгийн өрөөг нэмэгдүүлж, өвчтөнүүд зөвхөн гоо сайхны мэс засал төдийгүй петит гоо сайхны мэс ажилбар, арьсны лазер, биеийн хэлбэр засах мэс ажилбар зэрэг мэс заслын бус эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд дэвшилтэт, мэргэшсэн гоо сайхны мэс заслын эрэлт нэмэгдэхийн хэрээр сэтгэл ханамжтай гоо сайхны мэс заслын бодит загварыг гаргах, өвчтөний гадаад байдал, гадаад төрх, хэлбэр, хөгшрөлт зэрэг янз бүрийн хэрэгцээг зөв ойлгож, шийдвэрлэх шаардлага гарч ирж байна. Энэүү асуудлын шийдвэрлэх үүднээс манай эмнэлэг эрүүл мэндийн дүрслэл дизайны мэргэжилтэнтэй хамтран ‘Атра’ хэмээх дизайны компани байгуулсан. Мөн, хүний биед суулгах 3D суулгац үйлдвэрлэдэг ‘Инов Био’ компанийг Дэдог судалгааны цогцолборт байгуулсан бөгөөд одоогоор GMP-ийн сертификатжуулалт, Хүнс, эмийн аюулгүй байдлын газрын зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Манай эмнэлэг хүний нүүр царайтай холбоотой бүх асуудлыг арилгахад чиглэсэн нэгдсэн шийдлийг гаргахын төлөө зорин ажилладаг.

Q2. Таны баримталдаг гоо сайхны мэс заслын талаарх философи юу вэ?

Манай эмнэлгийн уриа бол “Үзэсгэлэнтэй хүмүүс, үзэсгэлэнтэй ертөнц, мөн гоо үзэсгэлэнгээр амьдралын чимэх”. Бид хүмүүсийг гадаад төрх байдлаас болж тулгардаг шударга бус байдал, тав тухгүй байдал, нарийн төвөгтэй байдлаас ангижирч өөрийн гоо үзэсгэлэнг олоход нь туслах зорилготой. Үүний тулд бид ‘дүрслэл (visualization)’, ‘хувь хүний онцлог (individualization)’, ‘системчлэл (systematization)’-ийн чадварыг ‘үндсэн тулгуур гурван ур чадвар’ хэмээн үзэж ажилладаг.
Нэгдүгээрт, гоо сайхны мэс заслын хувьд бэрхшээл нь хэлбэрийг ойлгоход хэцүү байдаг. Гурван хэмжээст загварыг ойлгож эмч, өвчтөн хоёр харилцаж байж хүссэн хэлбэрийг тодорхойлох боломжтой болдог учраас гурван хэмжээст загвар шаардлагатай болж, тохиролцсон зорилтот загварыг тодорхойлох боломжтой болдог.
Хоёрдугаарт, энэ нь ‘хувь хүний онцлог’-той хамаатай. Хүмүүс өөрийн гэсэн хувийн шинж чанартай байдаг бөгөөд тэд өөр өөр сонирхол, зан чанартай байдаг. Зарим нэг нь хэлбэрийг өө сэвгүй тодорхой засах дуртай байдаг бол зарим нь өөр хүмүүс анзаарахааргүй байгалийн мэт харагдахуйц гоо заслыг хүсдэг. Бид нүүрний хэлбэр заслын мэргэжилтэн тул эдгээр өвчтөнүүдийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, хангах хэрэгтэй гэж боддог.
Гуравдугаарт, системчилэл. Гоо сайхны мэс засал бол хамгийн нарийн төвөгтэй эмнэлгийн үйлчилгээ юм. Намайг дөнгөж сурч байх үед мэс заслын арга, материал, төрөл тийм ч олон байгаагүй. Гоо сайхны мэс засал бол жил бүр эрс хөгжиж буй салбар юм. Би энэхүү салбарын бүх нарийн төвөгтэй асуудлууд, шинэ өргөн цар хүрээтэй хэрэглүүрүүдийг ашиглахаас эхлээд бүхий л явцыг систем зохион байгуулалттай болгож, эмнэлэг эрүүл мэндийн мэдээлэл, өвчтөний онцлогт тохирсон үйлчилгээний менежмент, эмчилгээ, эмчилгээний удирдамж зэрэг бүхий л үйл явцыг сэтгэл ханамжтай өндөр түвшинд хүргэхийг хичээдэг.

Q3. Гадаадаас ирж буй эмнэлгийн жуулчид яагаад энэ эмнэлгийг заавал сонгох ёстой гэж боддог вэ?

“Чин сэтгэл, хүсэл эрмэлзэл” бол олон эмнэлгүүдийн дотроос манай эмнэлгийг сонгох хамгийн том шалтгаан гэж би бодож байна. Хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн төхөөрөмж ашиглан оношлогоо, мэс засал хийдэг, эмчилгээний дараах зөвлөгөө ч бас авах боломжтой. 3D CT, 3D сканнер, хэт авиан гэх мэт дэвшилтэт төхөөрөмжийн тусламжтайгаар нарийн мэргэжлийн оношлогоо хийж, нарийн мэргэжлийн 5 эмч төрөл бүрийн эмчилгээ, мэс заслыг найдвартай, үр дүнтэй хийж байна. Олон жилийн туршлагатай зөвлөх, ажилтнууд өвчтөнүүдийг гэр бүлийн гишүүн мэт найрсагаар хүлээн авч, чин сэтгэлээсээ халамжилж, англи, япон, хятад, орос, тайланд зэрэг янз бүрийн орны хэлний хэлмэрчийн үйлчилгээ үзүүлэн сэтгэл амар эмчилгээ хийлгэх боломжоор хангаж байна.

Бид гэмтэл, төрөлхийн гажиг, амжилтгүй дахин мэс засал, нарийн төвөгтэй мэс засал зэргийг ч 3D загвар гаргадаг мэргэжлийн эмчээр дамжуулан тохирсон протез болон орлуулагч зэргийг боловсруулан гарган авч мэс засал хийдэг.

Q4. Сүүлийн үеийн гоо сайхны чиг хандлага юу вэ?

Үүнийг ихэвчлэн инвазив бус буюу мэс заслын бус петит гоо сайхны мэс ажилбар, зүсэлт хийдэг мэс засалд хувааж болно. Петит гоо сайхны мэс заслын зах зээл илүү тэлж байна. Завгүй орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийн чиг хандлагад нийцсэн хурдан эдгэрдэг мэс заслууд их эрэлттэй байна. Ижил төрлийн лазер өргөх процедурт байсан ч Ulcera Shrink гэх мэт хавдаргүй процедурыг илүүд үздэг. Түүнчлэн, өвдөлт багатай мэс заслыг илүү сонирхох болж петит гоо сайхны мэс заслыг нойрны мэдээ алдуулалттайгаар хийлгэдэг хүмүүс ч их болсон.
Саяхан, салмон загасан тариа гэгддэг PDRN-ийн найрлагатай филлер буюу дүүргэгч бүтээгдэхүүнийг боловсруулан гаргаж авсан зэрэг петит гоо сайхны мэс заслын төрөл бүрийн бүтээгдэхүүн шинээр гарсаар байна.
Энэхүү нийтлэг петит гоо сайхны мэс заслын зах зээлийн хандлагаас гадна мэс засал улам бүр төрөлжиж байна. Мэдээжийн хэрэг, энгийн давхраа оёх, хэсэгчилсэн зүсэлттэй хамрын гоо сайхны мэс засал зэргийг их хийлгэдэг боловч энгийн мэс засал дангаараа үр дүнгийн хувьд өрсөлдөх чадваргүй тул гоо сайхны мэс засалчид хувь хүний онцлогт яг тохирсон зөв мэс засал хийх чиг хандлагатай болсон.

Хамар, өөх шилжүүлэн суулгах мэс заслын хувьд мэс заслын дараах үр дүнг урьдчилан тооцоолох 3D сканнер ашиглан зөвлөгөө өгөх, нүүрний хэлбэрийг засах мэс заслын хувьд өвчтөн нэг бүрт тохируулан 3D хэвлэмэлээр дизайн гаргасан имплант ашиглах гэх мэт 3D мэс засал хөгжиж байна.

Q5. Петит гоо сайхны мэс заслын талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

Солонгосын Петит пластик мэс засал нь хямд байдаг. Ботокс, дүүргэгч зэрэг петит гоо сайхны мэс ажилбар нь хялбар, богино хугацаанд хийдэг тул мэс засал хийлгэхээс илүү хялбар аргаар хийх боломжтой бөгөөд орчин үеийн завгүй хүмүүст илүү тохирсон. Гэсэн хэдий ч петит гоо сайхны мэс засал нь мэс заслын нэг салбар учраас энэ чиглэлээр мэргэшсэн туршлагатай гоо сайхны мэс засалчаар хийлгэхийг зөвлөж байна.

Q6. Гадаадаас ирсэн эмнэлгийн жуулчдаас таны сэтгэлд үлдсэн мэс заслын жишээ байгаа юу?

Тайландаас ирсэн трансжендерийн талаар би боддог. Тайландад эрүүндээ зохисгүй суулгац хийлгэснээсээ болж их зовсон хүн байсан юм. Архаг үрэвсэл, наалдац зэрэг үүсэж тэрийгээ эмчлүүлэхээр хэд хэдэн эмнэлгээр явж байгаад манай эмнэлэгт ирж суулгацаа авахуулж, засуулсны дараа сайжирсан. Түүнээс хойш маш олон трансжендэр хүмүүс ирдэг болж Тайланд өвчтнүүд их ирэх болсон.

Q7. Танай эмнэлгийн мэс заслын аюулгүй байдлын тусламж үйлчилгээний системын ялгаатай, давуу тал юу вэ? (Мэс засал хийхээс өмнө ба дараа, мэс заслын дараах тусламж үйлчилгээг оруулаад)

Манай эмнэлэгт мэс засал хийлгэхээс өмнө болон дараа өвчтөний биеийн байдлыг хянах зорилгоор мэдээ алдуулалт, өвчин намдаалтын мэргэжилтэн мэдээ алдуулалтыг бүрэн хариуцаж удирдан ажилладаг. Үүнээс гадна, HEPA шүүлтүүрийг нэвтрүүлэх замаар микроэлемент буюу бактерийг устгаж хоёрдогч халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалын системээр тоноглогдсон бөгөөд мэс заслыг илүү цэвэр орчинд хийдэг. Бид тохиолдож болзошгүй онцгой нөхцөл байдалд бэлэн байхын тулд дефибриллятораар тоноглогдсон бөгөөд яаралтай үед шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж бүх нөхцөл байдалд бэлэн байх бэлтгэлийг хангахаар зорьж байна.
Мэс засал хийсний дараа ч хангалттай үр дүн, бүрэн эдгэрэлтийг хангахын тулд туршлагатай арьс арчилгааны мэргэжилтэн мэргэжлийн хяналтыг системтэйгээр хийж, шаардлагатай бол лазер болон тусгай бүтээгдэхүүнээр дамжуулан сорвийг эмчилдэг.

Q8. Гадаадаас эмнэлгийн шугамаар ирсэн жуулчдад зориулсан консьержийн үйлчилгээ

Манайх гадаад өвчтөнүүдийг хүлээн авах дэд бүтэцтэй бөгөөд Дэжон хот болон Дэжон Маркетинг корпорацитай хамтран сүлжээгээ өргөжүүлэхийг хичээсэн боловч Корона 19 тахал өвчний улмаас онлайн сурталчилгаанд илүү анхаарал хандуулж эхэлсэн. Түүнчлэн Дэжон Маркетинг корпорацийн дэмжлэгээр интернет нүүр хуудсаар дамжуулан орж ирсэн гадаад өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой болгох үүднээс эмнэлгийн весайтаа сайжруулж байна.

Q9. Гоо сайхны мэс заслын сөрөг нөлөөний талаар санаа зовж буй гадаадын жуулчдад зориулан ямар зөвлөгөө өгөх вэ?

Гоо сайхны мэс засал хийлгэхдээ сэтгэл хангалуун үр дүнд хүрэх, гаж нөлөө, хүндрэлээс зайлсхийхийн тулд хамгийн чухал зүйл бол тухайн хүнд шаардлагатай нарийн зөвлөгөө өгөх замаар мэс заслын өмнө анхаарах зүйлс, оношийг мэддэг байх явдал юм. Мөн мэс заслын үеийн аюулгүй ажиллагааны систем, мэс заслын дараах системтэй менежмент маш чухал. Манай эмнэлэг нь хэт авиан, CT, 3D сканнер, 3D принтер гэх мэт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан ойлгоход хялбар дүрсжүүлсэн мэдээллийг ашиглан оношилж, зөвлөгөө өгдөг. Гадаадын хүмүүст танил биш байж болох ойлголтыг нүдэнд харагдах зургаар тайлбарлаж өгөх нь ямар төрлийн мэс засал хийж байгааг ойлгуулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж чадна.
Түүнчлэн, мэс ажилбар бүрийн өмнө мэдэж байх ёстой мэс заслын өмнөх анхаарах зүйлсийг видео бичлэгээр үзүүлж мэс заслын өмнө үйлчлүүлэгчдийг сургаж, мэс заслын үеэр өвчтөний аюулгүй байдлыг сайтар хянах төхөөрөмжөөр дамжуулан өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна. Мэс засал хийсний дараа өвчтөний шинж байдлыг бид үл тоомсорлож орхихгүйгээр мэс заслын талаар маш сайн ойлголттой гоо сайхны мэс засалчид лазер, радио давтамж зэргийг ашиглан мэс засал хийлгэсэн хэсгийн эдгэрэх явцыг хянах, засах зэргээр үүсч болох сэтгэл ханамжтай бус байдлыг арилгах арга хэмжээ авч байна.

Хол харь орноос хэл нэвтрэлцэхгүй улсыг зорьж ирэн пластик мэс засал хийлгэх бол мэдээжийн түгшүүртэй санагдана шүү дээ. Гэсэн хэдий ч Солонгос улсад гоо сайхны мэс засал их түгээмэл дэлгэрсэн бөгөөд үр дүн, ахиц дэвшил нь маш тогтвортой байдаг. Мэдээжийн хэрэг, бүх эмнэлгүүд тийм биш байж болно. Манай эмнэлэг жилд 5000 орчим мэс засал хийдэг. Маш их бэлтгэл, туршлагатай эмнэлэг учраас аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ авах бүрэн боломжтой. Аавынхаа хүслийг дагаж, хоёр үе дамжин эмнэлэг ажиллуулж байгаа миний хувьд ‘Эмч’-ийн мэргэжлийн зорилго, үүрэг хариуцлагыг бүрэн ойлгож өвчтөнүүдийг эмчлэхийн төлөө чадах бүхнээ хийж байна.

Other Article