Тэжон хоттой нэг дор танилцана

Нүдний мэргэшсэн эмнэлэг NURI eye hospital, nuri smile lasik, nuri нүдний болор цайлт засах мэс засал

Nuri нүдний эмнэлэг нь 2005 онд нүдний болор цайлтын төвөөр эхлээд 2011 онд нүдний хараа засах төвийг байгуулж 2021 оны 5 сард одоогийн Nuri эмнэлэг болсон юм. Хараа засах, нүдний эвэрлэг бүрхэвч, болор цайх эмгэг, нүдний даралт ихсэх, нүдний торлог бүрхэвч, хүүхдийн нүдний эмчилгээ зэрэг мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд жилд 50,000 гаруй өвчтөн амбултор/ хэвтэн эмчлүүлж 10,000 гаруй мэс засал хийж байна. Nuri нүдний эмнэлэг нь шинэ технологийн нарийвчилсан үзлэг, мэс заслын төхөөрөмжтэй бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх нарийн менежмент болон цахилгаан тасарсан үед яаралтай эрчим хүчийг хангахын тулд гурвалсан тасралтгүй цахилгаан хангамж (UPS) -ээр тоноглогдсон гэх мэт дээд сургуулийн эмнэлгийн хэмжээний тоног төхөөрөмж, эмчилгээний тасагтай юм.

Nuri нүдний эмнэлгийн тусгай эмнэлгийн үйлчилгээний нэг болох nuri smile lasik нь 2mm хамгийн бага хэмжээний зүсэлтээр нүдний эвэрлэг бүрхэвчийг бага гэмтээж vijumax femtosecond лазераар гаж нөлөө, хүндрэлийг багасгадаг. Хагалгааны маргааш шууд хэвийн амьдралд орох боломжтой шинэ технологийн хараа тэглэх мэс засах юм.

Nuri болор цайлт засах мэс засал нь лазер төхөөрөмж болох LENSAR дээр хэвтэх үед өвчтөний эвэрлэг бүрхэвчийн топографийн мэдээлэл ба урд сегментийн дүрслэх төхөөрөмжөөс өгөгдлийг автоматаар татаж авч өвчтөний өвчтөний нүдний циклоторц (cyclotorsion)-ийг засч нүдний эвэрлэгийн урд болон хойд хэсгийг харгалзан ойрын харааг тооцоолох боломжтой. Дотоодод анх удаа ойрын харааг баттай засах боломжтой femtosecond лазерыг ашиглах боломжтой хагалгаа юм.

Nuri нүдний эмнэлгийн эмчилгээ smile lasik, lasek, нүдний линз суулгах мэс засал, хөгшрөлтөөс үүдсэн хараа засах мэс засал, нүдний болор цайлт засах мэс засал, дотоод даралтын мэс засал, нүдний торлог бүрхэвчийн мэс засал, хүүхдийн нүдний тасаг, нүдний хуурайшилт, нүдний гадна болон нүдний эвэрлэг бүрхэвчийн өвчлөл, кератоконус, эвэрлэг шилжүүлэн суулгах
Сайт www.nurieye.co.kr
Утасны дугаар +82-42-485-6644

Хотын аяллын автобусанд суугаад нэг дор танилцах боломжтой “Тэжон хотын nuri маршрут”

Хотын аялал нь шинэ хоттой танилцах боломжтой хамгийн сайн аргын нэг юм. Тэжон хотын аялал нь өдөр бүрээр Тэжон хотын бүх хэсгийг үзэж танилцах боломжтой маршруттай байдаг. Энэ удаа танилцуулах хотын аялал нь мягмар гариг бүр Тэжон хотыг нэг дор танилцах боломжтой “Тэжон хотын nuri маршрут” юм.

Daedong sky парк

Байршил: 50 Ihwa-ro 35beon-gil, Dong-gu, Daejeon (Daedong Sky Park)

Daedong sky парк нь тэнгэрийн одод түр газар дээр бууж амардаг газар юм. Daedong нь 6.25 дайны дараа 40-50 жил болсон эртний гэрүүд нэг дор цуглан амьдарч эхлэн одоогоор 40 айл гэр амьдарч байна. 2009 онд ханын уран зургаар шинэчилж дайны хар сүүдрийг арилгаж далайн түвшнээс 120m өндөрт байрлах Daedong sky парк нь Тэжон хотыг бүхэлд нь харах боломжтой алдарт газар юм.

Soje-dong албаны байрын бүс

Байршил: Soje-dong, Dong-gu, Daejeon (Тэжон буудлаас 5 минутын зайд)

Тэжон буудлаас гараад жаахан алхвал цаг хугацаа зогссон мэт газрыг харах болно. Тэжон хот нь төмөр замтай хамт хөгжсөн хот юм. Японы эзлэн түрэмгийллийн үед төмөр замд ажиллаж байсан албан хаагчид амьдарч байсан албаны байр байгуулсан юм. Тэр ул мөрийг хадгалж үлдэн эргэн тойронд нь орчин үеийн шинэ барилгууд байрласан. Цаг хугацаа өнгөрсөөр хуучны тосгоны ойр орчимд нь шинэ үеийн мэдрэмж багтан оров. Орчин үеийн байшин доторх орчин үеийн өнгө үзэмжээр чимэглэгдсэн кафе, ресторанууд аялагчдыг татах болсон.

Тэжон хотын төв уламжлалт зах

Байршил: 200-1 Jungang-ro, Dong-gu, Daejeon

Тэжон буудлын урд байрлах төв зах нь 100 гаруй жилийн өмнө үүд хаалгаа нээсэн. Гянбүсон төмөр зам тавигдсанаар Тэжон буудал байгуулагдаж үүссэн энэ газар нь 4000 гаруй лангуутай төвийн бүсийн хамгийн том зах юм. Ханбок, хатаасан загас, загас, нарийн боов зэрэг дэлгүүрүүд төдийгүй төрөл бүрийн хоол идэх боломжтой газар юм.

Ханбат модны цэцэрлэгт хүрээлэн

Байршил: 169 Dunsan-daero, Seo-gu, Daejeon
Ажиллах цаг: Зүүн цэцэрлэгт хүрээлэн, халуун орны ботаникийн цэцэрлэгт хүрээлэн (даваа гариг бүр амарна), Баруун цэцэглэгт хүрээлэн (мягмар гариг бүр амарна)
*Зуны улирал(4~10сар): 05:00-21:00 / *Өвлийн улирал(11~3сар): 07:00-19:00 / халуун орны ботаникийн цэцэрлэгт хүрээлэн: 09:00-18:00

Ханбат модны цэцэрлэгт хүрээлэн нь хамгийн том хэмжээний хиймэл модны цэцэрлэгт хүрээлэн бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд ойн модтой танилцах туршилтын талбай болж, ард иргэдэд хот дотор амралтын орчин болжээ. Ханбат модны цэцэрлэгт хүрээлэн нь баруун, зүүн цэцэрлэгт хүрээлэн болон халуун орны ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэх бөгөөд тус бүр өөр мэдрэмж өгнө. Ханбат модны цэцэрлэгт хүрээлэнгийн баруун цэцэрлэгт хүрээлэн нь өргөн ногоон талбайтай бөгөөд чийгний гудас дэвсээд амарч болох тохиромжтой газар юм. Ханбат модны цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн цэцэрлэгт хүрээлэн нь үзэсгэлэнтэй цэцэгстэй газар юм. Сүүлд нь халуун орны ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь мангровын цэцэрлэг, далдуу мод, халуун орны ширэнгэн ойн сан гэх мэт олон төрлийн модтой юм.

Байгалийн дурсгалт төв

Байршил: 927 Yudeung-ro, Seo-gu, Daejeon
Ажиллах цаг: Даваа гариг бүр амарна
* Зуны улирал (3~10сар): 09:30-17:30 / *Өвлийн улирал(11~2сар): 10:00-17:00

Байгалийн дурсгалт төв нь Солонгосын өв болох байгалийн дурсгалыг танилцуулж түүний үнэ цэнэ болон ач холбогдлыг танилцуулах зорилгоор 2007 онд байгуулагдсан. Дотоодын цор ганц байгалийн дурсгалын галерей болох байгалийн дурсгалт төв нь ойролцоогоор 400 гаруй амьтан, ургамал, геологи болон дархан цаазат газартай танилцах боломжтой AR өрөөгөөр дамжуулан дархан цаазат газар болгон тогтоож очиж үзэх боломжгүй газруудаар аялах боломжийг олгоно.

Other Article