Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх аргыг судлахын тулд Тэжон эрүүл мэндийн аялал жуулчлалын форум

Тэжон хот(захирагч И Жан Ү) болон Тэжон аялал жуулчлалын корпораци (захирал Юүн Сон Гүг) нь өнгөрсөн 22 өдөр intercity зочид буудалд Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх аргыг судлахын тулд “Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын форум”-ыг зохион байгуулах болсныг мэдэгдэв.

Энэ удаагийн форум нь Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн аргыг судлахын тулд бүс нутгийн гадаад өвчтөнийг татах агентлаг, эрүүл мэндийн хамтын ажиллагаатай байгууллага болон эрүүл мэндтэй холбоотой дээд сургуулийн оюутан гэх мэт оролцсон бөгөөд Солонгосын аялал жуулчлалын корпораци гэх мэт холбогдох байгууллагын эрүүл мэндийн мэргэжилтнийг урьж лекц болон хэлэлцүүлгээр дамжуулан эрүүл мэндийн аялал жуулчлал өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж хэлэлцүүлгээр дамжуулан үр дүнтэй хөгжлийн стратегийн талаар хэлэлцлээ.

Лекцийн сэдэв нь ▲ Солонгосын аялал жуулчлалын корпорацийн эрүүл мэнд хариуцсан багийн эрхлэгч Ким Ду Хы-гийн “Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын гадаад маркетинг” ▲ Mediround ХХК –ны захирал Шин Ён Жуний “Гадаад өвчтөнийг татах маркетингийн стратеги” ▲ Кеймёнг их сургуулийн профессор Ким Дэ Гоны “Дэгү хотын эрүүл мэндийн нэгдсэн кластерийн засгийн газраас санхүүжилттэй төсөл явуулах жишээ” дарааллаар явагдана.

Энэ өдөр Солонгос аялал жуулчлалын корпорацийн Тэжон Чүннам захиргааны Ким Жон А захирагч удирдан “Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэл” сэдвээр илтгэл тавигч болон Тэжон хотын эрүүл мэндийн байгууллага болон агентлагуудын хамт хэлэлцүүлэг явагдав.

Солонгосын аялал жуулчлалын корпорацийн дэд дарга Ким Ду Хы нь хот газар төвлөрсөн жуулчдыг тараахын тулд эрүүл мэнд + нарийн боов болон Кеймёнг их сургуулийн профессор Ким Дэ Гон нь Тэжон хотын био аж үйлдвэрлэлтэй холбогдсон олон улсын зах зээлийг бий болгох санал тавив. Mediround ХХК –ны захирал Шин Ён Жун нь Хятадын Alipay, WeChat Pay гэх мэт олон төрлийн тооцооны системийг нэвтрүүлж хэрэглэгчид тохирсон сурталчилгааны маркетингийн аргыг санал болгож Кеймёнг их сургуулийн Пак Гён Ми хариуцагч нь эмнэлгийн байгууллагатай хамтран эрүүл мэндийн аялал жуулчлалын багц бүтээгдэхүүнийг боловсруулах санал гаргав.

Тэжон хотын аялал жуулчлалын корпорацийн захирал Юүн Сон Гүг нь “Энэ удаагийн Тэжон хотын аялал жуулчлалын форумаар дамжуулан хурдтай өөрчлөгдөж буй зах зээлийн өөрчлөлттэй хөл нийлүүлж олон улсын зах зээлд чиглэсэн хөнгөн өвчлөлтэй холбоотой бүтээгдэхүүн боловсруулах, үр дүнтэй маркетингийн стратеги боловсруулснаар Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжих боломж болохыг хүсч байна” гэж хэлэв. Мөн “Холбогдох байгууллагын гадаад өвчтөнийг татах байгууллага болон байгууллагын гадаад өвчтөн татах чадварыг нэмэгдүүлэхийн тулд бүх хүч чадлаа дайчлах болно” гэв.

Гадаад өвчтөнийг татах хамтын ажиллагааны сүлжээг бий болгохын төлөөх B2B урилгатай танилцах аялал зохион байгуулах

Тэжон хот(захирагч И Жан Ү) болон Тэжон аялал жуулчлалын корпораци (захирал Юүн Сон Гүг) нь өнгөрсөн өнгөрсөн 27 ны өдрөөс 28 өдөр хүртэл 1 шөнө 2 өдрийн турш нийслэл, гадаадын агентлаг болон эрүүл мэндийн холбогдох 8 хүний бүрэлдэхүүнтэй гадаад өвчтөнийг татахын тулд Тэжон хотын эрүүл мэндийн дэд бүтцийн танилцуулга болон сүлжээг өргөжүүлэхийн төлөөх “Эрүүл мэндийн B2B урилгатай танилцах аялал” зохион байгуулав.

27 өдөр Тэжон хотын эрүүл мэндийн сурталчилгааны зөвлөгөөнөөр дамжуулан орон нутгийн баяр наадам, эрүүл мэндийн дэд бүтцийг танилцуулах, Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын газар болох дэчонху нуур дагасан зам, sky road, соншимдантай танилцлаа. 28 өдөр ▲Гонян дээд сургуулийн хавдрын төв болон эрүүл мэндийн үзлэгийн төв, ▲Phil дорно дахины анагаах ухааны эмнэлгийн зүүн эмчилгээ гэх мэт эмнэлгийн байгууллагын байгууламж болон дэд бүтэцтэй танилцаж B2B танилцуулгаар дамжуулан компани бүрийн гадаад өвчтөнийг татахын тулд явуулах төсөл, гадаад сурталчилгааны маркетингийн стратеги гэх мэтийг солилцсоноор эрүүл мэндийн байгууллага болон агентлагтай хамтран ажиллах аргыг судлах цаг болсон юм. Зөвлөгөөнд 5 агентлаг болон холбогдох эрүүл мэндийн байгууллагыг оролцуулсан холбогдох 20 гаруй хүн оролцож эрүүл мэндийн аялал жуулчдыг татах B2B уулзалт хийгдлээ.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцсон Umedi ХХК-ны Ха Вон Бом гүйцэтгэх захирал нь өнгөрсөн хугацааны Тэжон хотын дэд бүтэц болон аялал жуулчлалын газрын талаарх мэдэхгүй байсан хэсгийг мэдэж боломж болсон бөгөөд Тэжон хот ч гэсэн хангалттай дэд бүтэцтэй учир эрүүл мэндийн байгууллагын идэвхтэй маркетинг явуулбал өргөн боломжтой зах зээл гэдгийг хэллээ.

Тэжон хотын аялал жуулчлалын корпорацийн захирал Юүн Сон Гүг нь “ Энэ удаагийн эрүүл мэндийн B2B урилгатай танилцах аяллаар дамжуулан Тэжон хотын эрүүл мэндийн дэд бүтцийг сурталчилснаар дотоодын агентлагууд эхлээд Тэжон хотын давуу талыг мэдэх нь чухал бөгөөд энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан цаашдаа Тэжон хотын эрүүл мэндийн байгууллагатай идэвхтэй хамтран ажилласнаар гадаад өвчтөнийг татахад тус нэмэр оруулахын тулд хичээх болно” гэж хэллээ.

Other Article