Хөгшрөлтийн эсрэг нэг цэгийн үйлчилгээ

Цаг хугацаа өнгөрөх тусам арьс унжиж, үс унадаг нь хүн бүрт ажиглагддаг хөгшрөлтийн шинж тэмдэг юм. Энэ нь байгалийн үзэгдэл боловч заримдаа гадаад төрхөндөө итгэл алдрах тохиолдол гардаг. Анагаах ухааны технологийн хөгжлийн ачаар мэс засалгүйгээр янз бүрийн аргаар асуудлыг шийдэх боломжтой болсон. Энэ удаагийн дөрөвдүгээр сарын дугаарт бид утсаар өргөх(thread lifting) арга ашигласан нүүрний хэлбэр засах ажилбар, үсний уутанцарын үүдэл эсийн үс уналтын эмчилгээний талаар танилцуулах болно. Манай дугаарт арьсны өвчин, гоо сайхны эмчилгээний чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай Дэ Вэлл арьс гоо сайхны эмнэлгийн захирал Ким Хён Жү оролцож байна.

Нүүрний хэлбэр засах утсаар өргөх процедур (thread lifting)

Q1. Утсаар өргөх процедур болон түүний үр нөлөөний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу.

Thread lifting гэдэг нь ээрсэн утас ашиглан арьсны эдийг татах арга юм. Завжны үрчлээ, унжсан хацар зэрэг хөгшрөлтийн улмаас нүүрэнд гарсан янз бүрийн өөрчлөлтийг энэхүү мэс заслын бус аргаар засах боломжтой. Процедур хийлгэсний дараа өдөр тутмын амьдралдаа тэр дороо эргэн орох боломжтой маш том давуу талтай. Дэ Вэлл арьс гоо сайхны эмнэлэг нь хайлдаг утас болох N-cog ашигладаг. N-cog нь полидиоксанонаас бүрдсэн ба хүний биед 100% задрах чадвартай, шээсээр ялгаран гардаг аюулгүй утас юм. Мөн арьсан доорх өөхний давхаргад орсон утаснуудын эргэн тойронд коллаген, эластиний шинэ ширхэгүүд сэргэж, шинэ судаснууд үүсэн цусны урсгалыг сайжруулдаг. Арьсны уян хатан чанар сайжирч, суларч унжихгүй байх үр нөлөөтэй.

Q2. Дэ Вэлл арьс гоо сайхны эмнэлэгт утсаар өргөх процедур, ботокс, филлер зэргийг хамтад нь хэрэглэдэг гэж сонссон. Аль хэсэгт голчлон хэрэглэдэг вэ?

Бид өвчтөний нүүр царайг харгалзан үздэг. Үрчлээний хувьд өвчтөнд үрчлээ үүссэн шалтгаан, дадал зуршлыг харгалзан ботокс, филлер хийдэг ба хөгшрөлтөөс үүдэлтэйгээр нүүр унжсан тохиолдолд эрүүний шугам, урд талын шанааг хайлдаг утас ашиглан сэргээдэг.
Ботоксыг голчлон дух, хоёр нүдний хоорондох хэсэг, нүдний эргэн тойрон дахь үрчлээг арилгах, дөрвөлжин эрүү зэрэг булчингийн харьцааг засах зорилгоор хэрэглэдэг. Дүүргэгч филлерийг дух, хойд шанаа, хамар, урд шанаа, завж зэргийг дүүргэхэд ашигладаг.

Q3. Зөвхөн утсаар өргүүлснээс илүү ямар нөлөөтэй вэ?

Арьсыг утсаар татсан ч гэсэн гурван хэмжээс харьцааг сайжруулж, нүүрний хэлбэрийг засах үүднээс хосолсон эмчилгээ хийлгэх нь илүү сайн байдаг. Ингэснээр үрчлээ багасч, арьсны бүтэц маш ихээр сайжирдаг.

Q4. Үр нөлөө нь хэр удаан үргэлжлэх вэ?

Ботокс 4-6 сарын дараа үр дүнгээ алддаг ба филлер нь төрлөөсөө шалтгаалаад өөр өөр байдаг ч ихэвчлэн нэг жил орчим барьдаг гэж бодох нь зөв. Утсаар өргөх процедур ч бас 1 жил орчим хугацаатай байдаг.

Q5. Ямар хүмүүст энэ аргыг санал болгох вэ?

Энэхүү хосолсон эмчилгээг янз бүрийн хүмүүст хийдэг.Голчлон 50 наснаас хойш арьс унжиж, үрчлээ ихэсдэг тул энэхүү хосолсон эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна. Мөн залуу ч гэсэн үрчлээстэй эсвэл нүүрний хэлбэр алдагдсан үед хийлгэж болно.
Ер нь нүүрний ерөнхий хэлбэрийг засах, арьсны бүтцийг сайжруулахад маш их тустай байдаг.

Үсийг үүдэл эсээр сэргээнэ

Q6. Өнөө үед үүдэл эсийн эмчилгээг олон салбарт ашиглаж байна. Үсний уналтыг үүдэл эсээр эмчлэх боломжтой юу? (Үүдэл эсийн үсний уутанцар шилжүүлэн суулгах зарчим)

Үүдэл эс нь бүх амьд биетийг бүрдүүлдэг эсийн үндэс юм. Арьсан дээрх шархыг эдгээх, сэргээх нь шинэ арьс үүсгэдэг үүдэл эсүүдийн ачаар боломжтой байдаг. Үүдэл эс нь нэг эдийн дотор эсийн үүрэг гүйцэтгэхээс гадна өөр эдэд шилжих үед хүрээлэн буй орчинд тохирсон үүрэг гүйцэтгэдэг. Иймд эрүүл газраас эд эсийг гарган авч, үүдэл эсийг нь салгаж, үс уналт үүсч буй хэсэгт тарьснаар үс унаж буй хэсгийн үүдэл эс дахин эрүүлжиж, үс ургах зарчмаар үс уналтын эмчилгээ явагдана гэсэн үг юм.

Q7. Эмчилгээний үйл явц, үргэлжлэх хугацаа хэр байдаг вэ? (эмчилгээний үйл явц)

Эмчилгээний үргэлжлэх хугацаа ихэвчлэн 30 минутаас бага байдаг. Эмчилгээний дараах арга хэмжээ зэргийг оруулаад ч цагийн дотор дуусгаад гэртээ харих боломжтой. Процедурыг хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хийдэг учраас хялбар төрлийн ажилбар. Процедурын дараа өдөр тутмын амьдралд бараг саад болохгүй.
Процедурын дараа хуйх арчилгааны эмчилгээ эсвэл мезотерапийн эмчилгээг хамтад нь хийлгэвэл үр дүн нь илүү сайн байдаг. Заримдаа PRP эмчилгээг бас хийдэг.

Q8. Эмчилгээний үр нөлөө хэзээ илэрдэг вэ? Үүдэл эсийн эмчилгээний хамт хийлгэх шаардлагатай нэмэлт эмчилгээ, процедур бий юу?

Үр нөлөө сарын дараа мэдэгдэнэ. Эртдээ бол үр дүн нь ойролцоогоор 2 долоо хоногоос харагдах боловч ерөнхийдөө хоёр сарын дараа үр дүн нь мэдэгдэх болно.

Q9. Үс нь их уначихсан хүнд үр дүнтэй юу?

Үр дүн багатай байдаг тул ерөнхийдөө зөвлөдөггүй. Энэ тохиолдолд үс шилжүүлэн суулгахыг зөвлөж байна.

Q10. Үүдэл эсийн эмчилгээний үр нөлөө хэр удаан үргэлжлэх вэ?

Үүдэл эсийн эмчилгээ үр дүнтэй бол бараг хэвийн байдалдаа орно гэж ойлгож болно. Энэ процедур хийгдэж эхлээд 5 гаруй жил болж байгаа бөгөөд үр нөлөө нь өнөөг хүртэл үргэлжилсээр л байна.

Q11. Эмчилгээний дараа анхаарах хэрэгтэй зүйлс бий юу?

Бараг байхгүй. Долоо хоног орчим хугацаанд үүдэл эсийг цуглуулсан газарт наалт наах шаардлагатай.
Тариа тариулсан өдрөө үсээ угаахгүй байх хэрэгтэй.

Q12. Бага зэргийн үс уналттай хүн эмчилгээ хийлгэхэд үсний ширхэг олшрох уу? Үс унахаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй юу?

Эрэгтэйчүүдийн хувьд үр дүнтэй. Үс уналт идэвхтэй явагдаагүй тохиолдолд нимгэрсэн үснүүд буцаад сэргэнэ.Тиймээс үс унахаас урьдчилан сэргийлэх маш сайн нөлөөтэй. Эмэгтэйчүүдийн үсний уналтанд тохирсон эмчилгээ одоогоор гараагүй байгаа ч үүдэл эсийн үсний уутанцар шилжүүлэн суулгах нь тодорхой эмчилгээний үр дүнтэйд тооцогдож байна.

Other Article