Тэжон хотын аялал жуулчлалын корпорацийн эрүүл мэндийн жуулчдыг татахыг дэмжих төслийг явуулах

Тэжон хот болон Тэжон аялал жуулчлалын корпораци нь өнгөрсөн 3 сард эрүүл мэндийн аялал жуулчдыг татах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч байгууллагуудын хөгжлийг дэмжих, гадаадад салбар байгуулахыг дэмжих төслийг явуулна хэмээн зарласан.

Гадаадад салбар байгуулахыг дэмжих төсөл нь Тэжон хотын гадаад өвчтөнийг татах бүртгэлтэй байгууллага байх ёстой бөгөөд гадаадад салбар байгуулж үйл ажиллагаа явуулснаар гадаад өвчтөнд урьдчилсан зөвлөгөө болон After-care үзүүлж цаг тутам маркетинг явуулах зорилгоор хийгдэж буй төсөл юм. 2023 онд Вьетнамын Ханой болон Хошимин хотод төлөөлөгчийн газраа байгуулж Вьетнам эрүүл мэндийн аялал жуулчдыг татах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан бөгөөд энэ онд шалгарсан Sun Medical Center нь Америкт байгуулсан Sun Medical Center олон улсын шинжилгээний төвийг ашиглаж гадаадад байгаа солонгосчуудад зориулсан маркетинг явуулах төлөвлөгөөтэй байгаа. Living International ХХК нь япон дахь аяллын компанитай хамтран японд салбар байгуулж япон эрүүл мэндийн аялал жуулчдад хандан сурталчилгааны маркетинг хийхээр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн тэргүүлэгч байгууллагын хөгжлийг дэмжих төсөл нь Тэжон хотод байрлалтай гадаад өвчтөнийг татах байгууллагуудын сурталчилгаа, маркетингийн зардал зэрэг төслийн зардлын 50%-ийг дэмжсэнээр байгууллагуудын гадаад дахь маркетингийн чадавхыг бэхжүүлнэ. Үүний үүдэнд гадаад өвчтөн татах борлуулалтын сувгийг хөгжүүлэх, өвчтөн хүлээн авах байдлыг өргөжүүлэх гэх мэт эрүүл мэндийн аялал жуулчлалын экосистемийг бэхжүүлэх төсөл юм. Эрүүл мэндийн тэргүүлэгч байгууллагын хөгжлийг дэмжих төсөл нь шалгалт хийснээр Sun Medical Center, Barun mind эмнэлэг, Bell-rajue эмэгтэйчүүдийн эмнэлэг, Марафон ортопедийн эмнэлэг 4 байгууллага шалгарсан бөгөөд эдгээр байгууллагууд нь гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцох, танилцах аялал хийх, дэд бүтцийг бий болгох зэргээр гадаадын өвчтөнүүдийг татах бэлэн байдлаа бэхжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Тэжон хотын аялал жуулчлалын корпораци

Other Article