Бие, сэтгэлээ сэргээх цаг Тэжон хотын эрүүл мэндийн аялал жуулчлал

“Коньян их сургуулийн эмнэлэг” нь өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж эмчилгээ үзүүлдэг.

Коньян их сургуулийн хорт хавдрын төв нь 8,665㎡ талбайтай, нийт 4 давхар(доод 1 давхар)-тай бөгөөд чадварлаг эмнэлгийн ажилтнууд, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр үйлчилдэг.
Нэн ялангуяа, робот хагалгааны төхөөрөмж болох ‘Да Винчи Xi’ (da vinci Xi), цацраг туяа эмчилгээний төхөөрөмж ‘Rapid arc’ (RapidArc), өндөр түвшний зураг авалтын чанартай 128 сувгийн CT гэх мэт олон тооны шилдэг эмнэлгийн тоног төхөөрөмжтэй юм.
Хавдар судлалын төв нь ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, элэгний хорт хавдар, нойр булчирхай & цөсний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар, уушигны хорт хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар, шээс ялгаруулах эрхтний хорт хавдар, тархины хорт хавдар, толгой хүзүүний хорт хавдар, арьсны хорт хавдар гэх мэт 14 мэргэжлийн баг ажиллаж буй бөгөөд хорт хавдрын гол төрөл тус бүрээр хэд хэдэн тасаг хамтран ажиллаж “хорт хавдрын мэргэжлийн баг” гэх эмчилгээний системийг бий болгосон.
Өөрөөр хэлбэл, хорт хавдартай өвчтөнийг оношлох, эмчилгээний төлөвлөгөө гаргахдаа тухайн өвчтөнд хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээний аргыг олж, янз бүрийн эмчилгээний тасагт биечлэн очихгүйгээр хорт хавдрын төвд зохих эмчилгээг хийх цогц эмчилгээний үйлчилгээ юм.

Хүнд хэлбэрийн өвчнийг эрт илрүүлэх “Төрөлжсөн цогц үзлэгийн хөтөлбөр”

Хорт хавдар, тархины цус харвалт, зүрхний өвчин, ховор тохиолдох өвчнийг эрт илрүүлж, эмчлэх нь хамгийн чухал юм. Коньянгийн их сургуулийн эмнэлгийн Эрүүл мэндийн төв нь үндсэн иж бүрэн үзлэг, өөрийн хүйс болон өвчний онцлогт тохирсон шинжилгээг багтаасан төрөлжсөн цогц үзлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Ангилал Програм Үзлэгийн мэдээлэл
1 Эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээ (1 шөнө 2 өдөр) Эрүүл мэндийн дээд зэргийн үзлэгийн хөтөлбөр болох хорт хавдар, зүрх, уушиг, тархи, хоол боловсруулах эрхтний зэрэг 120 орчим төрлийн шинжилгээг хийдэг бөгөөд дээд зэрэглэлийн VIP тасаг, хариуцсан сувилагч хуваарилагддаг.
Үндсэн иж бүрэн үзлэг / цусны шинжилгээ / цээжний рентген / артериосклерозын шинжилгээ / бага тунгаар уушигны CT / эхокардиографи / титэм артерийн CT / бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ / гүрээний хэт авиан шинжилгээ / бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ / хэвлийн хөндий ба аарцагны CT / тархины MRI + ангиографи / PET-CT (их бие) / ясны нягтыг тодорхойлох шинжилгээ

Эрэгтэй: Эрэгтэй дааврын шинжилгээ, түрүү булчирхайн хэт авиан шинжилгээ
Эмэгтэй: Хөхөнцөр вирусын шинжилгээ, хөхний хэт авиан шинжилгээ, аарцагны хэт авиан шинжилгээ, ясны бодисын солилцооны биохимийн индексийн шинжилгээ
2 Эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээ ( байрлахгүй 2 өдрийн шинжилгээ) Бэлгийн гол гурван өвчнөөс сэргийлэх нарийвчилсан шинжилгээ хийгдэж, хариуцсан сувилагч хуваарилагдана.
Үндсэн иж бүрэн үзлэг / цусны шинжилгээ / бүдүүн гэдэсний шинжилгээ / судас хатуурлын шинжилгээ / гүрээний хэт авиан шинжилгээ / бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ / титэм артерийн CT / хэвлийн хөндий ба аарцагны CT / PET-CT (их бие) / тархины MRI + ангиографи

Эрэгтэй: Эрэгтэй дааврын шинжилгээ, түрүү булчирхайн хэт авиан шинжилгээ
Эмэгтэй: Хөхөнцөр вирусын шинжилгээ, хөхний хэт авиан шинжилгээ
3 Хорт хавдарт зориулсан нарийвчилсан шинжилгээ Энэхүү хөтөлбөр нь өндөр даралт, чихрийн шижин, гиперлипидеми, таргалалт, тамхи татах, цус харвалт зэрэг өвчнөөр өвчилсөн 40-с дээш насны хүнд зориулсан үр дүнтэй шинжилгээний юм.
Үндсэн иж бүрэн үзлэг / бүдүүн гэдэсний шинжилгээ / PET-CT (бүх бие) / хэвлийн хөндий ба аарцагны CT / бага тунгаар уушигны CT / бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ / давсагны хорт хавдрын шинжилгээ

Эрэгтэй: Эрэгтэй дааврын шинжилгээ, түрүү булчирхайн хэт авиан шинжилгээ
Эмэгтэй: Хөхөнцөр вирусын шинжилгээ, хөхний хэт авиан шинжилгээ, аарцагны хэт авиан шинжилгээ
4 Зүрхний нарийвчилсан шинжилгээ 40 наснаас хойш голчлон тохиолддог зүрх судасны янз бүрийн өвчин нь (артериосклероз, даралт ихсэх, зүрхний шигдээс гэх мэт) эхний үе шатанд шинж тэмдэг илэрдэггүй ч зүрхний шигдээс үүсэх, гэнэт нас барах эрсдэл өндөр байдаг тул нарийвчилсан шинжилгээ хийлгэх нь зүйтэй.
Үндсэн иж бүрэн шинжилгээ / гомоцистеин / эхокардиографи / титэм артерийн CT / артериосклерозын шинжилгээ
5 Тархины цус харвалтын шинжилгээ Энэ хөтөлбөр нь тархины цус харвалтын эрсдэлтэй (даралт ихсэх, чихрийн шижин, гиперлипидеми, зүрхний өвчин гэх мэт) 40-өөс дээш насны өвчтөнүүдэд тархины судасны эмгэг, сэтгэцийн эмгэгийг эрт оношлоход тустай тусгай шинжилгээ юм.
Үндсэн иж бүрэн шинжилгээ / тархины MRI + Ангиографи/ ЭЭГ/ гүрээний хэт авиан шинжилгээ
6 Хоол боловсруулах эрхтний нарийвчилсан шинжилгээ Хоол боловсруулах эрхтний хорт хавдар(ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, улаан хоолой, цөсний хүүдий, нойр булчирхайн хорт хавдар гэх мэт)-ын шинжилгээ хийх хөтөлбөр бөгөөд эрт илрүүлбэл эмчилгээний үр дүн харьцангуй сайн тул жилд нэг удаа тогтмол үзлэгт хамрагдах нь үр дүнтэй.
Үндсэн иж бүрэн шинжилгээ / бүдүүн гэдэсний шинжилгээ / хэвлийн хөндий ба аарцагны CT
7 Эмэгтэйчүүдийн хорт хавдрын нарийвчилсан шинжилгээ Сүүлийн үед эмэгтэйчүүдийн хорт хавдар (хөхний хорт хавдар, умайн хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар гэх мэт) ихсэх хандлагатай байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн хорт хавдрыг оношлоход харьцангуй хялбар болсон тул тогтмол үзлэгт хамрагдан эрт оношлох, эмчлэх боломжтой.
Үндсэн иж бүрэн шинжилгээ / эмэгтэй дааврын шинжилгээ / хэвлийн хөндий ба аарцагны CT / хөхөнцөр вирусын шинжилгээ / хөхний хэт авиан шинжилгээ / аарцагны хэт авиан шинжилгээ / бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ

Жан Тэ Сан Метасеквоиа ой

Байгальд амрах нь бие, сэтгэлээ сэргээх хамгийн найдвартай арга юм. Жан Тэ Сан байгалийн амралт зугаалгын ой нь өндөрт сунаж тогтсон 6300 ширхэг метасеквоиа замтай. Хавар, зуны улиралд ногоон навчис дэлгэрсэн шинэхэн ойд амарч, намрын улиралд навч улбар шар өнгөтэй болоход чамин байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой. Sky walk нь 12м өндөр, 116м урттай зам бөгөөд та гайхамшигтай метасеквойагийн өвөрт орж, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой. Sky walk замтай холбогдсон дүүжин гүүр нь зураг авхуулах гэж ирсэн жуулчдаар дүүрэн байдаг газар юм. Жан Тэ Сан байгалийн амралт зугаалгын ой нь сурагчдын ойн сургалтын хөтөлбөрт багтдаг. Бүгчим хотоос хол, ойд амьдардаг амьтдыг ажиглаж, хөрс, байгалийн уламжлалт тоглоом тоглож байгалиа сэргээх цаг гаргаж болно.

Дэчонху нуур дагасан зам

Улирал бүрийн үзэсгэлэнт байгальтай Дэчонху нуур нь Солонгосын гурав дахь том нуур юм. 72.8 км2 урттай, 80 км2 гүнтэй, 1.5 тэрбум тонн ус хадгалах багтаамжтай бөгөөд Дэжон, Чонжү хотын ундны ус, хэрэгцээний ус, үйлдвэрийн усыг хангадаг. Нуураас дээш 200-300 м-ийн өндөрт сайхан тархсан толгод, модтой учир жолооны курс, явган аяллын зам гэж алдаршсан. Дэчонху нуурын эргэн тойронд явган аялах 21 курс нь киноны зураг авалт, түүхийн дурсгалт газрууд, янз бүрийн сонирхолтой зүйлүүд, хоол хүнс, улирлын баяр наадам зэрэг олон төрлийн зугаа цэнгэлүүд нуугдсан байдаг.

Шавар эдлэл хийж үзэх

‘Дүмэ тосгон’ нь хаврын улиралд өнгөлөг интоорын цэцэгс дэлгэрч хонгил үүссэн байгалийн үзэсгэлэнт хөдөөгийн туршлага суралцах боломжтой тосгон юм. 30 орчим төрлийн материалаар хийсэн зэрлэг өвсний ферментийн үйлдвэрлэлийн процессыг сурахаас гадна ургац хураах, үндэсний хоол хийх, уламжлалт соёлыг сурах боломжтой. Думэ тосгоны 'Sky River Atelier' –т вааран эдлэл хийж, оюун ухаанаа сайжруулах боломжтой газар юм. Мөн Солонгосын уламжлалт цай ууж, өхөөрдөм чимэглэсэн урланг тойрон танилцах боломжтой.

Дэлхийд хамгийн урт У Дун Сон Дэчонху интоорын цэцэгсийн зам

Source | Dong-gu district office, Daejeon metropolitan city

Жил бүрийн хавар байгалийн үзэсгэлэнтэй байдлыг харж болно. 26.6 км2 талбай бүхий дэлхийн хамгийн урт интоорын цэцэгт зам гэгддэг У Дун Сон Дэчонху интоорын цэцэгт зам дээр поп корн шиг интоорын цэцэгс дэлгэрч хавар ирснийг мэдэгдэж байна. Тус газар К-поп тоглолт, марафон гүйлтийн тэмцээн болон бусад төрөл бүрийн арга хэмжээнүүдийн болдог. Ингээд хаврын улиралд Дэчонху нуур нь жуулчид болон машинаар байнга хөл хөдөлгөөн ихтэй байдаг.

Other Article