Нар жаргах үед үзэсгэлэнтэй явагдах Дэжон олон улсын дарсны экспо

Дэжон хотын аялал жуулчлалын корпорациас жил бүр намар явагдаж Дэжон олон улсын дарсны экспо нь дотоодын хамгийн том хэмжээтэй дарсны үзэсгэлэн юм. Дэлхийн 16 орноос оролцох бөгөөд 100,000 гаруй зочид нь 10 мянга гаруй дарсны төрлөөс үнэгүй амталж үзэх алтан боломж юм.
Дэжон олон улсын дарсны экспо нь Азийн дарсны цом, олон улсын дарсны бага хурал, үндэсний сормельерийн тэмцээн зэрэг төрөл бүрийн дарсны тусгай хөтөлбөрүүд, мөн улс орон бүрийн дарсны амталгаа, төрөл бүрийн соёлын үзүүлбэр, янз бүрийн туршлагын хөтөлбөрүүдийг явуулж экспог илүү хөгжилтэй өнгөрүүлж болно.

Нар жаргах үеийн дарстай хамт оройн зоог
Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Аялал жуулчлалын корпораци хамтран зохион байгуулсан шөнийн аялал жуулчлалын төрөлжсөн хот байгуулах төсөлд дэлхийн анхаарлыг татахуйц төрлөөр шалгарч Дэжон хотын аялал жуулчлалын корпорациас шөнийн аялал жуулчлалын төрөлжсөн хотын төслийг явуулж байна. Үүний дагуу наймдугаар сард болсон “0 цагийн наадам”-тай холбогдуулан 15 метрийн хэмжээтэй шөнийн бамбаруушийн баримал хийж, Дэжон хотын орчин үеийн түүхийн үзэсгэлэнгийн танхимын гадна хананд шинжлэх ухаан, урлагийг хослуулсан медиа урлаг, хиймэл оюун ухааны урлаг бүтээлүүд мөн дэлгэгджээ. Амралтын өдрүүдээр Шинсэгэ их дэлгүүрийн Дэжон дахь салбарын Nexperium, аквариумыг ашиглан оршин суух зориулалттай шинжлэх ухааны аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох “Science Night Camp” үйл ажиллагаа явуулж, 9-р сард Дэжон олон улсын дарсны экспотой холбогдуулан “Sunset Wine Dining”-ийг явуулсан.
Энэ удаагийн Дэжоны олон улсын дарсны экспо илүү онцгой арга хэмжээ болсон шалтгаан нь экспогийн гүүрэн дээрх sun set wine dining – той холбоотой юм. Дэжоны олон улсын дарсны экспотой хамтран зохион байгуулж буй wine dining нь нар жаргах үед, жааз хөгжмийн тоглолт, алдартай тогоочийн хоол, Дэжон олон улсын дарсны цомын эзэн болсон дарсыг уух зэрэг онцгой боломжийг олгох юм.

Дэжон хотын алдарт Шинжлэх ухаан соёлын баяр наадам, Daejeon Science Festival зохион байгуулагдана

БНСУ-ын Шинжлэх ухааны хот болох ’ Дэжоныг төлөөлсөн шинжлэх ухааны баяр наадам болох Daejeon Science Festival нь 10 сарын 20~22 ны өдрүүдэд явагдана. Энэ жил Daedeok судалгаа, хөгжлийн тусгай бүсийн нээлтийн 50 жилийн ойг тохиолдуулан шинэлэг ололт амжилт, гайхалтай технологиудтай танилцах боломжтой бөгөөд Дэжон хотын стратегийн үндсэн дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хослуулсан конвергенцын наадам, эдийн засгийн идэвхтэй наадам болгон толилуулна.

Дэвшилтэт технологийн салбар ZONE
Нано технологи· хагас дамжуулагч, сансрын нислэг, био эрүүл мэнд, батлан хамгаалах гэх мэт Дэжон хотын дөрвөн стратеги салбарт багтах орон нутгийн 30 компани оролцож дэвшилтэт AI зургийн технологийг ашигласан уран зургийн үзэсгэлэн, жижиг хэмжээний макро бит ашигласан код бичих сургалт, VR төхөөрөмж ашигласан цөмийн байгууламжийн ослын бэлтгэлд цацраг идэвхт гамшгийн сургалт гэх мэт туршлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ICT нэгдмэл ил тод дэлгэц, нано кодчилсон тунгалаг хальс, ариутгах функцтэй хальс зэрэг дэвшилтэт технологиудыг дэлгэн үзүүлнэ.

Шинжлэх ухааны соёл ZONE
Шинжлэх ухаан, соёлын бүсэд Дэжон хотын сургуулийн багш, сурагчид оролцдог “Дэжон авьяастны наадам” болдог. Нийт 60 бага, дунд, ахлах сургууль нь шинжлэх ухаан, математик, конвергенц, шинэ бүтээл, хүмүүнлэгийн ухаан, мэдээлэл, нобел зэрэг янз бүрийн сэдвээр туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Мехатроникийн судалгааны нийгэмлэг зэрэг Дэжоны шинжлэх ухааны 6 клуб туршлага судлах лангуу байгуулж чичиргээт робот бүтээх, загас хийх, 12 ордны шүхэр хийх, хуурай мөсөн пуужин хийж хөөргөх туршлага, соронзон орны галт тэрэг хийх гэх мэт туршлагын лангуу ажиллуулан иргэдэд шинжлэх ухаантай холбоотой янз бүрийн туршлагыг хүргэж байна.

Шинжлэх ухааны үдэш ZONE
Орой нь Мулбитын талбайд шинжлэх ухааны концерт болж, 20-22-ны өдрүүдэд Экспо Шинжлэх Ухааны Паркийн тоглолтын тайзан дээр шинжлэх ухааны гудамжны тоглолт явагдаж Cinema & Jazz Art Park-ын концерт цаг бүр тоглогдох юм. 40 жижиг бизнесийн компаниуд оролцсон "Жижиг бизнесийн нээлттэй зах" дээр та орон нутгийн жижиг бизнесүүдийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдан авч, газар дээр нь үзэх боломжтой. DCC чиглэлийн Гапчон голын дагуух эрэг дээр дөрвөн агаарын бөмбөлөг ажиллуулж, далайд нисэх боломжтой бөгөөд та Дэжон хотын үзэсгэлэнт шөнийн үзэмжийг харах боломжтой. 20 (Баасан) болон 21-ний (Бямба гараг) орой Ханбат модлог цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дээр 'DSF Open Cinema' гадаа кино наадам болно. DSF Open Cinema нь бүгд үзэх боломжтой шинжлэх ухааны сэдэвтэй кинонууд гарна.

Daedeok тусгай дүүргийн уулзалтын ZONE(Юүсонгү гажонру нутаг дэвсгэр)
Daedeok тусгай дүүргийн 50 жилийг тохиолдуулан Стандарт технологийн судалгааны хүрээлэн, Солонгосын Химийн судалгааны хүрээлэн, Солонгосын Биологийн судалгааны хүрээлэн, Солонгосын тэнгисийн судалгааны хүрээлэн гэх мэт оролцож буй судалгааны хүрээлэнгүүдийг амралтын өдрөөр үүд хаалгыг нээн судлаачдыг танилцуулахаас гадна шинжлэх ухааны тайлбар, лекц болон туршлага гэх мэт зохион байгуулна. Орой 9 хүртэл зохион байгуулагдах ‘D Light Science Night’-д оролцож буй судалгааны хүрээлэн болон Геологийн нөөцийн музей, Үндэсний шинжлэх ухааны музей зэрэг 7 байгууллагын судалгааны лабортори болон үзэсгэлэнгийн танхимыг нээлттэй байлгаж судлаачидтай хамт шинжлэх ухааны хөтөлбөр, лекц, шинжлэх ухааны консертыг зохион байгуулж иргэдэд чиглэсэн үр ашигтай сонирхолтой хөтөлбөрийн зохион байгуулах төлөвтэй байна.

Other Article