
Эсрэгбие-эмийн коньюгатууд (ADC, Antibody-Drug Conjugate) нь нарийвчилсан анагаах ухааны эрин үеийг төлөөлөгч дараа үеийн хорт хавдрын эсрэг эмчилгээ юм.
ADC нь хорт хавдрын эсийг таних эсрэгбие, эсийг устгадаг хүчтэй эм (payload)-тай хослуулсан хэлбэр юм. Эсрэгбие нь хорт хавдрын эсүүдтэй сонгомлоор холбогдож, эмийг хүргэж өгдөг бөгөөд ингэснээр хэвийн эсин гэмтлийг бууруулж, эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлдэг. Ялангуяа одоогийн хорт хавдрын эсрэг эмчилгээгээр эдгэшгүй хорт хавдар, цусны хорт хавдартай өвчтөнүүдэд шинэ хувилбарыг санал болгож байгаа нь анхаарал татаж байна.
Эдгээр шинэ үеийн ADC платформ технологийг хөгжүүлэхийн төлөө хурдацтай хөгжиж буй компаниудын нэг бол Ligachem Biosciences (Гүйцэтгэх захирал Ким Юн Жү) юм. Одоогийн ADC эмүүдийн хангагдаагүй хэрэгцээ, технологийн сул талыг нөхөх өөрсдийн өвөрмөц технологийн чадавхийг боловсруулж, ADC хөгжүүлэх шинэлэг технологиор хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн Ligachem Biosciences нь олон улсын GMP зохицуулалтын стандартад нийцсэн үйлдвэрлэлийн процессоор тогтмол өндөр чанартай эмийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломжийг олгохын тулд CMC дахь өрсөлдөх чадвараа бэхжүүлж байна.
Одоогоор Ligachem Biosciences нь HER2, TROP2, ROR1, B7-H4 зэрэг хорт хавдрын гол зорилтод чиглэсэн 25 гаруй ADC-тэй бөгөөд тэдгээрийн зарим нь олон улсын эмнэлзүйн туршилтаар өрсөлдөх чадвартай эмүүдтэй харьцуулахад өндөр үр дүнд хүрч байна. 2030 он гэхэд 5-аас дээш шинэ эмийг гаргах зорилттойгоор олон улсын “ADC Big Biotech”-ын хувьд бүрэн үсрэлт хийхээр бэлтгэж байна.
* CMC (Chemistry, Manufacturing, and Controls): Эмийн бүтээгдэхүүний химийн шинж чанар, үйлдвэрлэлийн үйл явц, чанарын хяналтын тогтолцоог зохицуулж, бүтээгдэхүүнийг аюулгүй, үр дүнтэй байлгахад анхаардаг.
* GMP (Good Manufacturing Practice): Эмийн үйлдвэрлэгчид түүхий эд хүлээн авахаас эхлээд эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх, үйлдвэрлэх, түгээх хүртэлх бүхий л үйл явцын туршид дагаж мөрдөх чанарын хяналтын стандартыг хэлнэ.