Дэлхийн анхаарлын төвд буй Дэжон К-Меди Дэлхийн хамгийн анхны JCI сертификаттай олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төв

"Манайхыг зорьж ирсэн бүх үйлчлүүлэгчдэд хэзээд хамгийн сайн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ" гэсэн эрхэм зорилгын дор өвчтөн, иргэдийн эрүүл мэндэд чин сэтгэлээсээ анхаарал тавьж ирсэн Сон эмнэлэг нь 1966 онд 20 ортой Сон гэмтлийн клиникээс гараагаа эхэлж 2020 оны байдлаар 13 эмчилгээний төв, 34 эмчилгээний тасаг, 200 мэргэжлийн эмнэлгийн ажилтантай нэгдсэн эмнэлэг болон өргөжсөн. Энэхүү ярилцлагаараа гадаадад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр өндөр амжилттай ажиллаж буй Сон эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн дарга Пак Хан-Жүтай ярилцах болно.

Q1. Юуны өмнө олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг Younghoon Medical Foundation-ы талаар бидэнд танилцуулж болох уу?

Younghoon Medical Foundation-ы Сон эмнэлэг нь 1966 онд 20 гаруй ортой Сон гэмтлийн эмнэлгээр гараагаа эхэлсэн. Одоогийн байдлаар Сон төв эмнэлэг, Сон шүдний эмнэлэг, Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төв, Юүсон Сон эмнэлэг зэрэг 4 эмнэлэг 900 гаруй ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манайх 200 гаруй мэргэжлийн эмнэлгийн ажилтнуудтай бөгөөд өдөрт 3,000 өвчтөн амбулаториор үйлчлүүлдэг амжилттай яваа орон нутгийн томоохон төлөөлөх эмнэлгийн юм.

Q2. Дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа "Энэ бол шинэ эмнэлгийн өргөтгөл биш, харин ирэх 100 жилийг харж ажил хэрэг болгосон зүйл" гэж дурдсан байсан нь анхаарал татаж байсан. Сон эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийг танилцуулахгүй юу?

2012 оны 7-р сард Сон эмнэлэг Юүсонд нийт 12.561㎡ (газраас дээш 5 давхар, газраас доош 1 давхар) талбай бүхий олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төв нээсэн. Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн 1 давхрын үүдний танхимын төвд Гранд төгөлдөр хуур байрлуулсан бөгөөд дээрээс нь гоёмсог гэрлийн суурь гэрэлтүүлж гоёмсог харагдуулдаг. Дотоод засал нь зочид буудлыг санагдуулам тансаг. Дотроо цэцэрлэгээс гадна тансаг зэрэглэлийн орон сууцтай.

Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн яг урд хорт хавдрын төвийн байрладаг бөгөөд энэ нь өвчнийг оношлохоос эхлээд эмчилгээ хүртэл "нэг цэгийн үйлчилгээ" авах боломжийг бүрдүүлж өгдөг. Ялангуяа хорт хавдрын төв нь " Rapid Arc"- буюу хэдэн тэрбум воны үнэтэй орчин үеийн хорт хавдрын мэс заслын тоног төхөөрөмжтэй бөгөөд Сөүлийн бусад томоохон эмнэлгүүдийн адил сайн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Чухамдаа Сон эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн үзлэгийн төв нь Олон улсын эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний хороо (JCI)–ны сертификаттай дэлхийн хамгийн анхны эрүүл мэндийн шинжилгээний төв бөгөөд үүнийг 1,200 үнэлгээний шалгуур үзүүлэлтэд тэнцэж байж л авах боломжтой байдаг.

Q3. Хилийн чанад дахь гадаад өвчтөнүүдийг татах чиглэлээр Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас гадаадын өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх тэргүүлэх эмнэлгээр сонгогдоод эхний жилдээ 850 гадаадын өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд одоогоор нийт 5,000 гаруй гадаад өвчтөнүүд манай эмнэлгийг зорьж үйлчлүүлээд байна.
Сон эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн нийслэлийн томоохон эмнэлгүүдээс ялгагдах давуу тал нь юу вэ?

Улсын шилдэг эмч мэргэжилтнүүд, өндөр түвшний тоног төхөөрөмжүүдтэй, өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал хавьгүй хямд үнээр авах боломжтой, тухайлбал Сөүлийн тэргүүлэх их сургуулийн эмнэлгүүдэд хийдэг эмнэлэг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн шинжилгээг ижил төхөөрөмж ашиглан, ижил шинжилгээний төрөл зүйлээр нь манай эмнэлэгт хоёр дахин хямд үнээр хийлгэх боломжтой байдаг. Эдгээр нь гадаадын өвчтөнүүдээс өндөр үнэлгээ авдаг.

Q4. Эмнэлгийн жуулчдад зориулсан Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн үзлэгийн хөтөлбөр, багцийг танилцуулж болох уу?

Олон улсын эрүүл мэндийн төвийн үзлэг шинжилгээний хөтөлбөрийг үндсэндээ гурван төрөлд хуваана. Насанд хүрэгчдийн өвчин, хорт хавдар зэрэг эрт илрүүлэх зайлшгүй шаардлагатай зүйлүүдээс бүрдэх үндсэн үзлэг, тархины нарийвчлал, зүрхний нарийвчлал, хоол боловсруулах эрхтний нарийвчлал, уушгины хорт хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар зэрэг 7 том хорт хавдрын нарийвчилсан үзлэг, 5 одтой зочид буудлын ангиллын байрны тусгай тасагт мэргэжлийн зохицуулагчтай хамт зохион байгуулдаг дээд зэрэглэлийн үзлэг гэсэн 3 төрлийн үзлэгийн хөтөлбөртэй.

Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн үзлэг нь ирээдүйн хосууд, эмэгтэйчүүд, өндөр настнууд гэх мэт насны бүлэг, сэдэвт тохирсон нэг хүнд зориулсан захиалгат үзлэгүүд юм. Тусгай байранд буудаллангаа хийлгэх үзлэгийн хөтөлбөрийн хувьд 4 давхарт үйлчлүүлэгчийн ая тухыг дээд зэргээр хангасан тусгай зориулалтын тохижуулсан байртай.

Хилийн чанад болон Сөүл зэрэг дотоод гадаадын үйлчлүүлэгчид Юүсоны халуун рашаан сувилалд амарч, эрүүл мэндийн үндсэн багц шинжилгээнд хамрагдахаас гадна PET-CT хорт хавдрын илрүүлэг, зүрх, тархины нарийн шинжилгээг өөрийн гэр шиг тохилог орчинд хийлгэх боломжтой.

Үзлэгийн байрлах байрууд нь оффисын жижиг функцууд болох факс, компьютер зэргээр тоноглогдсон хувийн өрөөнүүд бөгөөд хариуцсан сувилагч нар нь 1:1 үйлчилгээ үзүүлдэг.

Q5. Эмнэлгийн жуулчдад зориулсан Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн тусгай консьерж үйлчилгээ, мэдээллийн технологийн үйлчилгээ зэрэг бий юу? Энэ талаар танилцуулж болох уу?

Зориулалтын консержерын үйлчилгээгээр дамжуулан гадаадын өвчтөнүүдийн харилцаа холбоог хөнгөвчилж, тав тухыг хангах зорилго бүхий эмч мэргэжилтэй тухайн орны эмнэлгийн зохицуулагчдаас бүрдсэн олон улсын эмнэлгийн баг (англи, хятад, орос, монгол хэл г.м.) ажиллаж үйлчилгээ үзүүлдэг. Нэмж дурдахад, Солонгос руу орж ирж буй эрүүл мэндийн жуулчдыг лимузин ашиглан эмнэлэгт хүргэх үйлчилгээ, эмнэлгийн ойролцоох зочид буудалд захиалга хийж өгөх үйлчилгээ, хүсвэл Дэжон руу аялах хөтөчийн үйлчилгээгээр ч хангах боломжтой. Түүнчлэн, хэрэв шинжилгээний хариу асуудалтай гарвал эмнэлэгт шууд үзлэгийн цагийг гарган өгч үзлэгт хамрагдах боломжоор хангадаг.

Мэдээллийн технологийн үйлчилгээний хувьд гадаад хэл дээрх нүүр хуудсыг ажиллуулдаг тул эмнэлгийн жуулчид эмнэлгийн талаар хүссэн мэдээллээ олж авах боломжтой бөгөөд нүүр хуудсаар дамжуулан эмнэлгийн зохицуулагчтай холбоо барьж, үзлэг шинжилгээний цаг товлох, захиалах боломжтой. Буудаллангаа үзлэгт хамрагдах тохиолдолд өвчтөнүүд нэг бүрт өгсөн таблет компьютерээр дамжуулан бодит үзлэг, шинжилгээний ерөнхий мэдээллийг цаг тухайд нь хүргэж, шинжилгээний дарааллын талаарх мэдээлэл авах боломжоор хангадаг.

Q6. Саяхан гарсан Корона 19-ийн улмаас хилээр нэвтрэхэд бэрхшээлтэй байгаа эсвэл айлчлалаа хойшлуулаад байгаа эмнэлгийн жуулчдад зориулсан тусгай урамшуулал байгаа юу? Энэ талаар танилцуулж болох уу?

Корона 19 өвчний улмаас хилээр орж гарахад саад гарч буй хүчин зүйлийг тодорхойлох, үзлэг, эмчилгээг аль болох эрүүл мэндийн жуулчдын цагийн хуваарийн дагуу тохируулан хийхийг хичээж байна. Тодруулбал, эмнэлэг дотоод хорио цээр, халдвар хамгааллын тал дээрээ анхааран ажиллаж байгаа бөгөөд эмнэлэгт үзүүлэхэд нь амьсгалын замын шинж тэмдэг, халууралт байгаа эсэхийг шалгаж, нэг шинжилгээнээс дараагийн шинжилгээ рүү дамжих бүрт гар ариутгалыг хийлгэх зэрэг арга хэмжээг авч байна. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн хэрэглэсэн хувцасны өрөөний түлхүүр, шинжилгээний хуудас, шаахай зэргийг өдөр бүр халдваргүйжүүлдэг.

Одоогийн байдлаар зорилтот орнуудаас цөөн тооны хүмүүс л дотогшоо нэвтэрч байгаа боловч Дэжон Сон эмнэлэг хандаж буй өвчтөнүүд болон тэдгээрийн хүсэлтийг хүлээн авсаар байгаа бөгөөд урьдчилсан захиалгаа өгсөн хүмүүс Солонгос руу ирэх тохиолдолд нислэгийн тийзэнд хэсэгчлэн дэмжлэг үзүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна.

Q7. Эмнэлгийн жуулчдыг татах Олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төвийн төлөвлөгөөний талаар танилцуулахгүй юу?

"Хорт хавдрыг илрүүлэхээс эмчилгээ хүртэл" гэсэн уриатайгаар Сон эмнэлэг нь сангийн харьяа дөрвөн эмнэлэгтэй түншлэлийн харилцаа тогтоож, эмчилгээний чанарыг сайжруулснаараа давуу талтай юм. Удаан хугацаагаар эмчлүүлэх боломжгүй гадаадын өвчтөнүүдийг үр дүнтэй эмчлэхийн тулд эмчилгээний үр дүнг хамгийн дээд хэмжээнд байлгах үүднээс эмнэлэг бүрийн мэргэжилтнүүдийн хамтарсан эмчилгээний системийг байгуулан ажиллаж байгаа нь том давуу тал болж байна.

Гадаадын үйлчлүүлэгчид богино хугацаанд эмнэлгийн үзлэгээс эхлээд үе мөч, нуруу, гэмтэл, зүрх судас, хорт хавдар, шүдний эмчилгээ зэрэг олон төрлийн эмчилгээ хийлгэх боломжтой. Түүнчлэн 3D сканнертай робот миллин системээр тоноглогдсон тул хиймэл эрхтний эмчилгээг нэг өдрийн дотор хийлгэх боломжтой юм. Хэдийгээр энэ нь дөнгөж эхэлж байгаа ч бид туршилтын төслийн хүрээнд хилийн чанадад байгаа өвчтөнүүдэд зайны эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. Туршилтын төсөл дууссаны дараа бид гадаад орнуудад чиглэсэн стратегийн сурталчилгаагаар дамжуулан телемедициний үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн Дэжон Сон эмнэлэг нь гадаадын зорилтот бүлэг, улс орнуудын онцлогт тохируулсан гадаад сурталчилгаа хийдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын өвчтөнүүдэд зориулсан эмчилгээний цагийн тохируулга, менежментийг багтаасан тусгай үйлчилгээ үзүүлдэг. Хилийн чанадад байгаа өвчтөнүүдийг татахын тулд нүүр хуудас, товхимлыг англи, орос, хятад, япон, монгол зэрэг янз бүрийн хэлээр гаргаж, улс орон тус бүрээр нь зорилтот маркетинг хийдэг. Эмнэлгийн гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг сувилагч, ажилтнууд утсаар болон имэйлээр зөвлөгөө өгдөг. Дэжоны Сон эмнэлгээр үйлчлүүлсэн гадаадын өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээний талаар ам дамжуулан ярих болсон нь гадаад өвчтөнүүд ихээр ирэхэд нөлөөлсний зэрэгцээ гадаадын эмнэлгийн ажилтнуудаас Сон эмнэлгийн эмчилгээний технологийг сурах хүсэлт ирсээр байна. Одоогийн байдлаар Вьетнам, Монгол, Орос зэрэг 10 орны 200 гаруй эмч, сувилагч, ажилтнууд эмнэлгийн менежмент, үйлчилгээний сургалтад хамрагдаад байгаа бөгөөд үүнд хиймэл үе мөчний мэс засал, дурангийн хавдрын мэс засал, зүрх судасны стентийн мэс засал зэрэг эмчилгээний технологийн сургалтууд ч орсон. Хятад, Орос, Африкийн улс орнуудаас ч эмнэлэг барих болон зөвлөх үйлчилгээний хүсэлт тасралтгүй ирсээр байна.

Q8. Эцэст нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гэж байгаа эрүүл мэндийн жуулчид “Сон эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн шинжилгээний төв” -ийг сонгох ёстой 3 шалтгааныг нэрлэвэл?

1. Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яамнаас гадаад өвчтөнүүдэд зориулсан тэргүүлэх эмнэлгийн технологитой шинжилгээний төвөөр шалгарсан.
-Манай 11 тасагт 36 мэргэжилтэн ажилладаг бөгөөд хамгийн их үзлэгийн туршлагатай тул тасаг тус бүрт нарийн мэргэжлийн оношлогоо хийх боломжтой.

2. Өвчтөнүүдэд системчилсэн үзлэг хийх боломжтой.
-Компьютерийн системээр дамжуулан мэдээллийг ая тухтай хангахаас гадна 5 улс орны 13 эмнэлгийн зохицуулагч ажилладаг бөгөөд 7 орны хоол хүнсээр үйлчлэх боломжтой эрүүл мэндийн үзлэгийн тохь тухтай үйлчилгээтэй.

3. Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр өндөр чанартай шинжилгээ, илүү нарийвчлалтай оношлогоо, эмчилгээ хийх боломжтой.
-Дэлхийн хамгийн анхны JCI сертификаттай шинжилгээний төвийн хувьд үзлэгийн төрөл зүйл, халдварын хяналт, өвчтөний аюулгүй байдал, эрүүл мэндийн карт зэрэг 1200 шалгуур үзүүлэлтээр маш сайн үнэлгээ авч, Солонгостоо хамгийн анхны дэвшилтэт тосгуурын фибрилляци эмчилгээний багаж Rhythmia Mapping System-ийг нэвтрүүлж одоо байгаа системээс 25 дахин илүү нарийвчлалтай үзлэг шинжилгээ хийж байна..

Other Article