БНСУ-ын уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Харвардын анагаах ухааны их сургуулийн хамтарсан судалгааны баг зүүний эмчилгээний үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг тогтоож чадлаа

БНСУ-ын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үндэсний судалгаа шинжилгээ, судалгааны ажлын төв болж, төрөлжсөн ба системчилсэн конвергенцийн судалгаагаар уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан, стандартчилал, даяаршлыг удирдан явуулдаг Солонгосын Уламжлалт анагаах ухааны хүрээлэн саяхан олон төрлийн судалгааны үр дүнгээ танилцууллаа. Эдгээр судалгаануудаас уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр нөлөөний бодит үр дүнг баталгаажуулж, уламжлалт анагаах ухааны эмчилгээний олон улсын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх боломжтой судалгааны үр дүнг тархины дүрс оношилгооны чиглэлийн 'NeuroImage' сэтгүүлд нийтлүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

БНСУ-ын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн Клиникийн анагаах ухааны тэнхим АНУ-ын Харвардын анагаах ухааны их сургуулийн Мартинос био-анагаах ухааны зураглалын төвийн профессор Виталий Нападовын судалгааны багтай хамтарсан судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд зүүний эмчилгээ нь нурууны архаг өвчтэй өвчтөнүүдийн тархины бүтцийг өөрчилж нурууны муудсан мэдрэлийг сэргээдэг болох нь тогтоогджээ.

Өнөөдрийг хүртэл Солонгосын Уламжлалт анагаах ухааны хүрээлэн уламжлалт эмнэлэг, клиник зэрэг архаг өвдөлтийг эмчлэхэд маш сайн үр дүн үзүүлсэн зүүний эмчилгээний шинжлэх ухааны үндэслэлийг тогтоох чиглэлээр судалгаа хийж ирсэн бөгөөд түүний хүрээнд хийгдсэн энэхүү судалгаа нь карпаль тоннел хам шинж өвчний эмчилгээнд зүүний эмчилгээний үр нөлөөг олж тогтоосон судалгааны ажлын үргэлжлэл юм. Энэхүү судалгааны үр дүн нь нурууны архаг өвдөлтөөр шаналж буй өвчтөнүүдэд найдвар төрүүлэх болно гэж найдаж байна.

Эмнэлзүйн туршилтад нурууны архаг архаг өвчтэй 78 өвчтөн оролцсон бөгөөд эдгээрийг эмчилгээний бүлэг болон харьцуулах бүлэг гэсэн хоёр бүлэгт хувааж харьцуулсан судалгаа хийсэн. Зүүний эмчилгээг 18 хүнд хийж, үлдсэн 60 хүнийг харьцуулах бүлэгт хамруулсан. Зүүний эмчилгээг 4 долоо хоногийн турш нийт 6 удаа хийсэн бөгөөд эмчилгээний өмнө ба дараа бүх хүмүүст бэлхүүсний хэсгийн мэдрэх мэдрэмжийг хэмжих зорилгоор хоёр цэгийн таних тест хийжээ.
* Хоёр цэгийн таних тест: Луужин эсвэл нугасны диаметр хэмжигч гэх мэт хэрэгслийг ашиглан арьсны хоёр хэсгийг нэгэн зэрэг цочроосны дараа туршилтанд оролцогчид мэдрэгдэж буй хоёр цэгийн хоорондох хамгийн богино зайг хэмжих тест.

Туршилтын үр дүнд жинхэнэ зүү эмчилгээ хийлгэсэн туршилтын бүлэгт хүрэхэд мэдрэмтгий байдал эмчилгээний өмнөх үетэй харьцуулахад 18.5% -иар сайжирсан бол хуурамч зүү ба ерөнхий эмчилгээний бүлэгт хүрэхэд мэдрэмтгий байдал нь 4.9% орчим байсан нь тогтоогдож жинхэнэ зүү эмчилгээ нь нурууны архаг өвдөлтийг намдааж, нурууны доод хэсгийн мэдрэлийг сэргээдэг болох нь батлагдсан.

Үүний дараа судалгааны баг зүү эмчилгээ хийлгэх явцад ажиглагдах нурууны архаг өвдөлттэй өвчтөнүүдийн тархины бүтцийг шалгах зорилгоор MRI-ийг ашиглан өөрчлөлтийг хэмжсэн. 4 долоо хоногийн турш хийгдсэн 6 удаагийн эмчилгээний дараа тухайн оролцогчийн тархины бүтцийг ажигласны үр дүнд зөвхөн жинхэнэ зүүний эмчилгээ хийлгэсэн бүлгийн нурууны мэдрэмж сэргэж, бэлхүүсний хэсгийн саарал бодисын хэмжээ хамтдаа буурдаг болохыг тогтоожээ.

Түүнчлэн нэмэлтээр, судалгаанд хамрагдагсдын өдөр тутмын амьдралд тохиолддог өвдөлтийг судалсны үр дүнд хяналтын бүлгийн өвдөлт 4.6% -иар буурсан бол жинхэнэ зүүний эмчилгээ хийлгэсэн бүлэгт 11.0% -иар буурч, зөвхөн жинхэнэ зүүний эмчилгээ хийлгэсэн бүлэгт л мэдэгдэхүйц сайжирсан үр нөлөө ажиглагджээ.

Судалгааны багийн удирдагч Ким Хён Жүн доктор "Уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь дорнын анагаах ухааны эмчилгээний шилдэг технологийн шинжлэх ухааны үндсийг баталгаажуулахын төлөө тасралтгүй ажилласаар ирсэн" цаашид ч "Уламжлалт анагаах ухааны найдвартай байдлыг дээшлүүлэхийн тулд дэлхийн түвшний судалгааны байгууллагуудтай хамтарсан олон улсын судалгааг үргэлжлүүлэн хийх болно" хэмээжээ.

Other Article