Дэжон хотын эмчилгээний аялал жуулчлалын мэдээ”сонингийн ярилцлага Солонгосын шилдэг уламжлалт анагаах ухааны даяаршил!

"Олон улсад ‘Korean Medicine’ гэдгээрээ алдаршаад байгаа Солонгосын шилдэг уламжлалт анагаах ухааны даяаршил!"

БНСУ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний түвшин дээшилж, засгийн газраас эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төслийг өргөжүүлснээр эмчилгээний шугамаар ирдэг жуулчдын тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Ялангуяа Солонгосын Корона 19–аас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дэвшилтэт эрүүл мэндийн тогтолцооны үр дүнд Солонгосын эмнэлгийн систем олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ удаагийн ярилцлагад Солонгосын уламжлалт анагаах ухааны глобалчлалыг тэргүүлж буй Дэжон Фил уламжлалт анагаах ухааны эмнэлгийн захирал Юүн Жэ Пилтэй оролцож байна.

Q1. Та Солонгосын уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд таниулах зорилгоор хийж байсан томоохон ажлууд, туршлагаасаа хуваалцаж болох уу?

Би Этиоп улсад 3 жилийн турш олон улсын хамтын ажиллагааны ажлын хүрээнд уламжлалт анагаах ухааны эмчээр ажиллаад буцаж ирснийхээ дараа 2007 оноос Часэн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлсэн. Би Олон Улсын Эмчилгээний Төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд өөрийн гадаадад ажиллаж байсан туршлагыг ашиглан “Солонгосын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах” бэлтгэл ажлыг нэг жилийн турш хийж байхдаа хамгийн их санаа зовж байгаа зүйл бол “ямар амжилттай загварыг гаргаж авах вэ?” байсан. Учир нь Солонгосын уламжлалт анагаах ухааны томоохон эмнэлгийг АНУ-д анх нэвтрүүлж байсан нь Часэн эмнэлэг байсан учраас тэр гэхүү дээ. Эмнэлгийг АНУ-ын дунд болон түүнээс дээш орлоготой үйлчлүүлэгчдэд чиглэсэн байхаар төлөвлөсөн бөгөөд АНУ дахь эмнэлгийн болон хөдөлмөрийн тухай хууль Солонгосоос эрс ялгаатай байсан тул эмчилгээний шинэ систем бий болгож, эмнэлгийн ажилчдыг хэрхэн сонгон шалгаруулж ажиллуулах вэ гэдгийг ч ихээхэн бодож тунгаасан. АНУ-д анхан шатны шинжилгээний рентген зураг авах шаардлагатай байсан учир нуруун нугасны заслыг хууль ёсны дагуу сайн хийж чадах АНУ-ын Хиропрактор (Chiropractor, нэг төрлийн АНУ-ын уламжлалт анагаахын эмч)-тай хамтран ажиллах болсноор анхны гараагаа тавьж, 2009 онд АНУ-ын Фуллертон хотод Часэн эмнэлгийн Фуллертон салбарыг байгуулж байсан түүхтэй.

Q2. Таныг гадаадад сайн дурын эмчилгээ хийдэг Солонгосын уламжлалт анагаахын тусламжийн баг (KOMSTA)-тай хамтран сайн дурын эмчилгээний ажлыг идэвхтэй хийдэг гэж дуулсан. Танд энэ ажлыг хийх болсон ямар нэгэн онцгой шалтгаан байгаа юу?

Часэн уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан эхний жилд би KOMSTA (Солонгосын уламжлалт анагаах ухааны гадаад сайн дурын баг)-аар дамжуулан Шриланк улсад сайн дурын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн явдал миний амьдралын эргэлтийн цэг болсон юм. “Тухайн үед харь орны талаарх бишүүрхэл минь эцэс төгсгөлгүй орж ирэх өвчтөнүүдэд дарагдан төд удалгүй арилж 4 хоногийн томилолт яаж өнгөрснийг ч мэдэх сөхөөгүй өнгөрч билээ”. Үргэлжлүүлээд жоохон эмчилгээ хийчихвэл дорхноо эрүүл саруул болчих мэт санагдах өвчтөнүүдийг орхиод буцаж ирэх үнэхээр харамсалтай санагдаж байсан.
Тэр үед Солонгосоос илүү гадаадад “миний тусламж” хэрэгтэй хүмүүс илүү их байгааг ойлгож уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах тухай мөрөөдөж эхэлсэн дээ.

Q3. Өмнө дурьдсанчлан, та уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил хийж байна. Тэгвэл та энэ жилийн эмнэлгийн жуулчдыг татах маркетингийн төлөвлөгөөнийхөө талаар бидэнтэй хуваалцаж болох уу?

Гадаадын өвчтөнүүдийг хүлээж авах хангалттай дэд бүтэцтэй болсон. Өнгөрсөн жил Дэжон хот, корпорацтай хамтран Дубай, Монголд болсон бүс нутгийн эрүүл мэндийн товчооны хуралдаанд оролцож, эмнэлгийн байгууллагууд, агентлагуудтай уулзалт хийгээд ирсэн. Энэ жилээс гадаад хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байсан ч Корона-19 өвчний улмаас онлайн сурталчилгаанд илүү түлхүү анхаарал хандуулж эхлээд байна. Нэмж дурдахад, Дэжон Маркетинг Корпорацийн дэмжлэгээр эмнэлгийн вэб хуудсыг шинэчилж, вэб хуудсаар хандсан гадаадын өвчтөнүүдийг хүлээн авч хэвтүүлэн эмчлүүлдэг болгохоор зорьж байна.

Q4. Барууны анагаах ухаантай харьцуулахад дорно дахины уламжлалт анагаах ухааны ялгаатай давуу тал юу вэ, барууны анагаах ухаан ба дорнын уламжлалт анагаах ухааны эмчилгээний талаар таны санал бодлыг сонсмоор байна.

Манай эмнэлгийн тусгай мэс заслын бус эмчилгээний хамгийн том давуу тал бол өвчний дахин давтагдах магадлал багатай бөгөөд барууны анагаах ухааны мэс заслын эмчилгээнээс хямд тусдаг тал юм. Гэсэн хэдий ч барууны анагаах ухаан, дорно дахины анагаах ухааны аль нь илүү давуу гэж хэлж болохгүй гэж бодож байна. Барууны анагаах ухааны оношилгооны төхөөрөмжийг ашиглан өвчтөний өвдөлтийг илүү нарийвчлалтай, зөв оношлох, дорнын анагаах ухааны тусламжтайгаар өвчтөний хувийн онцлогт тохирсон эмчилгээ хийх боломжтой.

Q5. Гадаад өвчтөнүүд эмнэлэгт ихэвчлэн ямар өвчний улмаас ханддаг вэ?

Нуруу нугасны диск, нугасны нарийсалт, үе мөчний өвчин зэргийн улмаас их хандаж байна. Бид барууны болон дорнын хавсарсан дархлааны цогц эмчилгээ хийдэг. Өвчтөний өөрийн дархлааны чадварыг сайжруулж, бэхжүүлснээр дархлаа сулрах асуудлыг бүрэн шийдвэрлэж, эрч хүчийг сэргээж, амьдралын чанарыг сайжруулах боломжтой.

Q6. Эмнэлгийн жуулчдыг татахаас эхлээд эмчилгээнд хамрагдах хүртэл эмнэлгийн зүгээс үзүүлж буй нийт үйлчилгээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

Манай эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг англи хэлээр үзүүлэх бүрэн боломжтой бөгөөд хэвтэн эмчлүүлэх эмчилгээнд тохирсон хоолны дэглэмийг ч бид санал болгож байгаа. Хагас зочид буудал маягийн хувийн хэвтэн эмчлүүлэх өрөөнүүдтэй учраас жуулчид тухтай эмчлүүлэх бүрэн боломжтойгоос гадна хот дотор аялах, дэлгүүр хэсэхэд туслах автобусны үйлчилгээг бас үзүүлж байна.

Q7. Сүүлийн асуулт. Эмнэлгийн алсын харааны талаар бидэнд ярьж өгөхгүй юу?

Ирэх жил эмнэлгээ дадлагажуулагч сургалтын эмнэлгийн байгууллага болгохоор төлөвлөж байна. Ингэснээр дадлагажигч эмч, мэргэжилтнүүд зэрэг олон эмнэлгийн ажилтнуудтай болно. Мэргэжилтнүүдээс бүрдсэн уламжлалт анагаах ухааны үлгэр жишээ, нийтэд танигдсан эмнэлэг болохыг зорьж, франчайзын эмнэлэг байгуулахаар мөн төлөвлөж байна. Уламжлалт анагаахын арга ухаанаар олон хүмүүст илүү эрчимтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээ хийх нь миний болон эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хүсэл юм.

Other Article