Коронагийн үеэр хүмүүсийн анхаарлыг татсан Дэдог тусгай бүс хаана байдаг вэ

Солонгосын Корона 19-с урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь гадаадын олон улс орнуудаас үлгэр жишээ гэсэн сайн үнэлгээ авч байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэхийн холбогдох бараа бүтээгдэхүүнүүд ч хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна.

‘К-Science’ болон ‘Солонгосын урьдчилан сэргийлэх арга хэмжээ’-ний талаарх гадаадын улс орнуудын сонирхол ихсэж байгаа бөгөөд үүнд дотоодын шинжлэх ухаан, технологийн төв болох Дэжон хотод байрлах ‘Дэдог судалгааны цогцолбор’-ийн компаниуд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Дэжоны Дэдог тусгай бүсэд төвтэй эмнэлгийн оношилгооны Sugentech компани 3-р сарын дундуур Корона 19-ийг 10 минутын дотор халдвар авсан эсэхийг тогтоох оношлогооны хэрэгслийг боловсруулж худалдаанд гаргалаа. Нэг сар гаруйн хугацаанд экспортлогч орнуудын тоо 50 болж, саяхан Испани, Бразил, Орос, Марокко зэрэг дөрвөн улсад 3 наяд вонын хангамжийн гэрээ байгуулсан.
Sugentech бол засгийн газрын санхүүжилттэй судалгааны хүрээлэн болох Солонгосын биотехнологийн хүрээлэнгийн харьяа судалгааны хүрээлэн бие даан байгуулагдсан Дэдог тусгай бүсийн венчур компани бөгөөд хэд хэдэн оролцогч судалгааны байгууллагуудаас технологийг шилжүүлэн авч оношлогооны хэрэгслийн салбарын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн.

K-Science болон Солонгосын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дэвшилтэт загварыг тэргүүлэгч нь зөвхөн анагаах ухааны салбар биш бөгөөд үүнд i3system буюу 1992 онд Дэдог тусгай бүсэд KAIST төгсөгчдийн байгуулсан батлан хамгаалахын шинжлэх ухааны тусгай компани ч хамрагдана.
i3system-ийн батлан хамгаалах шинжлэх ухаан, технологийн судалгааны төвөөс технологийг нь шилжүүлэн авч хийсэн мэдрэгч болон хэт ягаан туяаны мэдрэгчтэй дулааны дүрслэлийн камер нь маш эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсон. Корона 19-аар өвчилсөн байж магадгүй хүмүүсийг танихад зориулсан халуун хэмжих камерийг галт тэрэгний буудлууд, нисэх онгоцны буудал, засгийн газрын оффисууд зэрэг шаардлагатай газрууд худалдан авах хүсэлт ихээр тавьсан бөгөөд энэ сард гэхэд л Швед, АНУ, Хятад улсаас худалдан авах хүсэлт ирүүлсэн үйлчлүүлэгчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, борлуулалт 10 дахин нэмэгдээд байна.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түргэн оношлох нь коронагийн тархалтыг бууруулах боломжтой гэж үзэж байна. Жижиг, дунд венчур бизнес эрхлэгчдийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээллээр харвал энэ оны 1-р сараас 2-р саруудад Корона 19 оношлогооны иж бүрдэл экспортолж буй Солонгосын 24 компани байна. Үйлдвэрүүд нь хөдөө орон нутагт байрладаг ч хөрөнгө оруулалт болон экспортын зөвлөгөө зэргийн улмаас Сөүлд төвтэй компаниудыг эс тооцвол энэ 24-ийн ихэнх нь Дэжон хотод байрладаг. Оношилгооны хэрэгслээс гадна Дэжон хотод дулааны дүрс камер, KF сертификаттай маск зэрэг Корона 19-ийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг боловсруулж үйлдвэрлэдэг компаниуд олон бий.

Тэжон хот Корона 19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллагааны тэргүүн эгнээнд зогсож чадаж буй шалтгаан юу вэ?

Учир нь үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ихээр төвлөрсөн хот учраас тэр юм. Дэлгэрэнгүй авч үзвэл KAIST, Chungnam National University зэрэг маш сайн их сургуулиудтай тул шилдэг ажиллах хүчний нөөц сайтай, засгийн газрын санхүүжилттэй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон томоохон судалгааны байгууллагууд төвлөрсөн байдаг тул технологийн хөгжил, технологийг ойролцоох хувийн компаниудад шилжүүлэхэд хялбар зэрэг шалтгаануудыг тоочиж болно.

Дэжон хот болон Дэдог тусгай бүс нь Пост-Корона 19-т бэлдэж байна. KAIST-ийг төвөө болгосон Дэдог бүсийн академи-үйлдвэрлэл-судалгааны байгууллагууд зөвлөлдөх байгууллага байгуулж, өөр ямар нэг төрлийн вирус дэгдэхэд хариу арга хэмжээ авах моделийг гаргаж авахаар бэлтгэж байна. Учир нь Испанийн томуу, гахайн томуу, MERS, энэ удаад Корона19 гэх мэт дэлхий даяар хэзээ ч хамаагүй халдварт өвчин дэгдэх боломжтой.

Хямралыг боломжоор !
Корона 19-ээс урьдчилан сэргийлэх, даван туулахад шаардлагатай оношлогооны иж бүрдэл, дулааны дүрс бичлэгийн камер зэргийг эскпортлож чадсанаараа Дэжон хот шинжлэх ухааны хот болох боломжийг олж хараад байна.

Other Article