Роботууд бүх зүйлийг хийж, үйлчилдэг ... Хүнгүй 24 цагийн кафе

Дэжон хотын Юүсонгү-д байрладаг кафе. Хүнгүй автоматаас Американо нэг аягийг захиалтал хар баристаны бүхээг дотор хүн биш робот захиалгыг бэлтгэж байв.

Робот гараараа аягыг гаргаж, машин дээр байрлуулж, бэлэн болсон Американог авах хүртэл 1 минут 30 секунд хүрэхгүй хугацаа шаардагдав. Энэ хооронд үйлчлэгч робот бүхээг руу очиж кофе бэлэн болохыг хүлээж байлаа. Кофег зөөдөг тавиур дээр өргөн тавиад үйлчлэгч робот “Халуун ундаа зөөж байна шүү” гэж хэлэнгээ захиалагчийн суудал руу гулсах маягаар хөдөллөө.

Роботууд бүх зүйлийг хийж, үйлчилдэг Хүнгүй 24 цагийн кафе

Захиалагч тавиур дээрээс кофе авч байхад үйлчлэгч робот “Халуун Американо” гэж хэлэн юу захиалсныг нь сануулж байлаа. Үйлчлэгч робот нь нэг дор 4 аяга ундаа зөөх боломжтой бөгөөд таних функцийг ашиглан захиалсан ундааг чанга дуугаар зарлаж байв. Захиалгын хэмжээ их байх үед хэд хэдэн роботууд үйлчлэхээр хамт хөдөлдөг. Гурван робот энэ 330м2 кафед ажиллаж байв. Бүх захиалсан ундааг зөөвөрлөсний дараа робот нь хананд суулгасан 'док систем' рүү очиж өөрийгөө цэнэглэнгээ дараагийн захиалгыг хүлээнэ.

2020 оны 5-р сарын 15-нд хүнгүй робот кафе “Storant” албан ёсоор нээгдэв. “Storant” нэр нь “Ухаалаг автомат зоогийн газар” гэсэн утгатай. Кафег цаашид 24 цагаар ажиллуулахаар зорьж байна. Storant-ийг Дэдог судалгаа шинжилгээ-хөгжүүлэлтийн бүсэд байрладаг хагас дамжуулагчийн компани болох “Vision Semicon”-аас гурван жилийн турш хөгжүүлэн гаргаж авсан.

Storant компанийн холбогдох төлөөлөгч хэлэхдээ “7 жилийн өмнө ухаалаг үйлдвэрийн бизнесийг эхлүүлсэн. Олон жилийн туршилт, хөдөлмөрийн үр дүнд 3 жилийн өмнөөс хүнгүй робот кафе сонгож хөгжүүлэх болсон” бөгөөд “7 жилийн турш хуримтлуулсан технологийг ашиглан дэлхийн хамгийн анхны 24 цагийн хүнгүй робот кафег Дэжон хотод нээсэн нь энэ” гэжээ. Түүнчлэн “Програмчлагдсан жорын дагуу 50 төрлийн ундаа хийх боломжтой ухаалаг бариста систем, үйлчлэгч робот, хүнгүй захиалгын машиныг нэг бүхэл системд оруулан автоматжуулсан кафе байгуулсан” ба “энэ нь нийгмийг харилцаанд зай барьдаг болсон одоо үеийн хүнсний үйлчилгээний бизнесийн хамгийн тохиромжтой төрөл болох болно” гэжээ.

Vision Semicon нь энэ оны 11-р сарын эцэс хүртэл улсын хэмжээнд 10 кафе нээхээр болоод байна. Цаашид кафенийхаа тоог аажмаар нэмэгдүүлж нийт 30 кафе нээхээр төлөвлөж байна.

Other Article