Био анагаах ухааны салбарын тэргүүлэгч Дэжон хот! 'K-Bio (Солонгосын био анагаах ухаан)'-ы төв!

300 гаруй шинэ технологийн тэргүүлэгч Био венчур компаниудыг хөгжүүлэх...
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авах, БНСУ-ын био кластерын төлөөлөл болох...

Дэжон хот нь Био-анагаах ухааны зохицуулалтын чөлөөт тусгай нэмэлт бүсийг шалгаруулах 'Эмнэлгийн нөөцийн нийтийн судалгааны байгууламжийг байгуулах, ашиглах үйл ажиллагаа' төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн яамнаас зохион байгуулдаг чөлөөт зохицуулалтын бүсийн гуравдахь удаагийн хорооны шийдвэрээр вакцин, эмчилгээний бүтээгдэхүүнийг эрт арилжаалах боломжтой чөлөөт бүсээр шалгарсан.

Дэжон хотын биотехнологийн компаниуд энэхүү төслийн нэмэлт сонгон шалгаруулалтад хамрагдсанаар халдварт өвчний вакцин, эмчилгээг гарган авахад түлхэц үзүүлэх төлөвтэй байна. Энэ нь вакцины эмчилгээг хөгжүүлэх био гарааны бизнесүүдийн зах зээлд хөл тавих эхний саад тотгоруудыг бууруулж, оношлогоонд чиглэсэн одоо байгаа тусгай төслүүдтэй холбож халдварт өвчнийг түргэвчлэн оношлох, вакцин боловсруулах, эмчилгээг гаргаж авах зэрэг био салбарт нэг цэгийн дэмжлэг үзүүлэх бүхэл системтэй болоход тус болно найдаж байна.

Энэхүү төсөлд сонгогдсоноор ирээдүйд халдварт өвчнийг эмчлэх эм, вакциныг боловсруулж, зах зээлд нэвтрүүлэх хугацааг богиносгох, бүтээгдэхүүнийг эрт шалгаж, өндөр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд хурдан нэвтрүүлэх замаар дэлхийд өрсөлдөх чадварыг бэхжүүлж, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах бүрэн боломжтой болно гэдэгт найдаж байна.

Био анагаах ухааны зохицуулалтын чөлөөт бүс болох Дэжон хотод 30 гаруй компанийг татан байршуулж, 2,300 хүний ажлын байрыг бий болгож, 2.16 их наяд воний нэмэгдсэн өртгийн нөлөөг авч ирнэ гэсэн прогноз байна.

Дэжон хотын нэгэн төлөөлөгч хэлэхдээ, “Био анагаах ухааны чөлөөт зохицуулалтын бүс болсноор Дэжон хот нь БНСУ-ын биологийн судлалын хүрээлэнгийн (KRIBB) хэрэгжүүлж буй 2030 оны био үйлдвэрлэлийг дэмжих стратегитай үүнийг уялдуулан Дэжон хотыг био анагаах ухааны хот болгон хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргана” хэмээжээ.

Other Article