Генетикийн мэдээллийн анализаар өвчнийг оношлохоос эхлээд эдгэршгүй өвчний эмчилгээг хүртэл хийнэ

Мэргэжилтнүүдийн ур чадвараас хамаардаг байсан хуучны эрүүл мэндийн салбар нь олон тооны генетикийн мэдээлэлд үндэслэн оношилгоо, эмчилгээ хийдэг Биг Дата мэдээлэлд суурилсан эрүүл мэндийн салбар болж хувиан өөрчлөгдөж байна. Молекулын оношлогооны шинжилгээ ба RNAi эмчилгээ бол үүний тод жишээ юм. Хүний бие болон вирус зэрэг генетикийн мэдээллийг агуулсан ДНХ-ийн шинжилгээгээр өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой. Эмч нар чагнуураар үзэж эмчилдэг байсан үе ард хоцорч генетикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийн өвчнийг оношлож, хувь хүнд тохирсон эмчилгээ хийх, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой эрин үе иржээ.

Бионер ХХК нь БНСУ-д “Молекул оношлогооны нэгдсэн шийдэл” нийлүүлдэг цорын ганц компани юм. Молекулын оношлогооны шинжилгээнд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, иж бүрдэл, урвалжийг 200 гаруй анхны патентлагдсан технологиор дотооддоо боловсруулсан. Түүхий эдээс авахуулаад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж зэргийг хүртэл бид босоо нэгдсэн дотоод байгууламжаар дамжуулан үйлдвэрлэж, үнийн өрсөлдөх чадвар, түргэн шуурхай нийлүүлэлт зэрэг өрсөлдөх чадварыг баталгаажуулсан. Бид лабораторийг төрнки нөхцөлөөр нийлүүлж, дэлхийн 90 гаруй оронд экспортолдог.

Бионер ХХК-ийн молекул оношлогооны шинжилгээг хийхэд маш бага хэмжээний вирус байсан ч гэсэн үнэн зөв үр дүнг гаргаж авах боломжтой. COVID-19-ээс гадна ДОХ, гепатит, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин зэрэг олон төрлийн өвчнөөр зогсохгүй эрхтэн шилжүүлэн суулгах үзлэг, хорт хавдар, генетикийн өвчний оношлогоо гэх мэт янз бүрийн салбарт молекул оношлогооны тестийг ашигладаг. Бионер нь 40 гаруй төрлийн молекул оношлогооны иж бүрдэлтэй.

Бионерийн Molecular Diagnosis System ExiStation™ нь дээжээс нуклейн хүчлийг ялган авах, олшруулах, шинжлэх үйл явцыг автоматжуулсан систем бөгөөд хэрэглэгчийн тав тухтай байдлыг хангасан, маш өндөр зэрэглэлийн гүйцэтгэлтэй систем юм. Бусад бүтээгдэхүүнээс харьцангуй бага хэмжээтэй тул орон зайн үр ашгийг дээд зэргээр нэмэгдүүлсэн бөгөөд олон төрлийн нуклейн хүчил ялгах төхөөрөмж, Real-Time PCR-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учир хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон шинжилгээний хэмжээ, төрлөөр тохируулан нийлүүлэх боломжтой.

Бионерийн бүтээсэн молекул оношлогооны иж бүрдэл нь дэлхийд хамгийн шилдэг нь юм. Оношилгооны технологийг хөгжүүлэх олон улсын үнэлгээний байгууллага * FIND (The Foundation for Innovative New Diagnostics)-аас COVID-19 молекулын оношлогооны иж бүрдлийн мэдрэх чадвар, онцлог байдлыг 100% хүлээн зөвшөөрсөн болно. Дэлхийд хамгийн анхлан Зика олон оношлогооны багажийг ДЭМБ яаралтай тусламжийн үед ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд ДОХ, гепатит В, гепатит С-ийн тоон шинжилгээний хэрэгсэл нь Азиас цор ганцаараа CE-IVD ба List А стандартаар баталгаажуулагдсан.
* FIND: оношлогооны бүтээгдэхүүний гүйцэтгэлийг өөрийн эмнэлзүйн туршилтаар үнэлдэг ашгийн бус олон улсын үнэлгээний байгууллага. Олон улсын ЭМЯ-дууд, ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төв зэргээс холбогдох бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнэлгээний үр дүнг харгалзах хэмжээний үнэлгээ нь ил тод, найдвартай байдаг.

Бионер ХХК нь жижиг, дунд клиник, яаралтай тусламжийн лабораторид тохиромжтой талбайн оношлогооны (Point-of-Care) молекул оношлогооны платформ IRON-qPCR ™ болон молекул оношлогооны бүх процессийг автоматаар гүйцэтгэдэг томоохон шинжилгээний лабортори төвүүд, том эмнэлгүүдэд тохиромжтой ExiStation ™ 96 FA төхөөрөмжийг шинээр үйлдвэрлэн гаргах гэж байна. Эдгээр бүтээгдэхүүнээр дамжуулан бид үйлчлүүлэгчиддээ илүү ялгаатай үнэ, нарийн тохируулсан шийдлүүдийг гарган нийлүүлэх болно.

Генетикийн анализ шинжилгээг эмчлэгддэггүй өвчнийг эмчлэх эмийн шинэ технологийг боловсруулахад ч мөн ашиглаж байна. RNAi эмчилгээ нь генийг сонгон чиглүүлэх замаар өвчний уургийн нийлэгжилтийг үндсээр нь дарангуйлдаг арга юм. Одоогийн эмнэлзүйн технологиос ялгаатай нь эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний шинэ технологийг боловсруулахад ашиглах бүрэн боломжтой гэдгээрээ онцлог. Гэсэн хэдий ч RNAi биед ороод дотор задрахгүйгээр эмчилгээ шаардлагатай эд эрхтэнд хүрч очих, мөн хоруу чанар гэх мэт гаж нөлөө үзүүлэхгүй байх зэрэг хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч байсан.

Бионер ХХК нь эдгээр бүх бэрхшээл болон хязгаарыг даван туулах чадвартай RNAi эмчилгээний платформ технологи болох SAMiRNA ™-г бүтээсэн. SAMiRNA ™ нь цусанд задардаггүй тул тогтвортой, үрэвсэлтэй эсвэл хавдрын эдэд сайн дамжиж очдог. Эдгээр сайн үр дүнтэй, тогтвортой чадвар нь клиникийн бус туршилт, приматын хордлогын туршилтаар батлагдсан.

Бионер ХХК нь энэ технологийг ашиглан эмчлэгдэх боломжгүй өвчин болох фиброзыг эмчлэх шинэ технологи SAMiRNA-AREG-ийг боловсруулж, энэ ондоо багтаан эмнэлзүйн 1-р шатны туршилтыг хийхээр зорьж байна. Өвчний шинж тэмдгийг арилгах, сайжруулах нөлөөтэй нь амьтан дээр хийсэн туршилтаар батлагдсан ба 2016 онд Journal of Biological Chemistry (JBC) сэтгүүл болон Nature сэтгүүлээс гаргадаг олон улсын Scientific Reports сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн. Ойрын ирээдүйд SAMiRNA ™ технологийг ашиглан эдгэршгүй өвчин, хорт хавдар гэх мэт эмчлэхэд хүнд өвчнийг анагаадаг болж, хүн төрөлхтний эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Other Article