Эрүүл мэндийн бүтээгдэхүүн боловсруулалт, дижитал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

  • Дэжон Маркетингийн Корпораци (Ерөнхийлөгч Гу Гён Гун) нь Чуннам Их Сургуулийн Эмнэлэг (дарга Юн Хуан Жүн), Коньян Их Сургуулийн Эмнэлэг (Дарга Чой Вон Жүн), Дэжон Сон Эмнэлэг (Маркетингийн захирал И Гю Ин), Барин Сэнгаг Эмнэлэг (Дарга Жон Тэг Сү), Фэйс гоо сайхны мэс заслын эмнэлэг(Дарга Юн Ён Муг)-тэй Дэжоны шилдэг эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийг ашигласан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сурталчлах, дижитал эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих зэрэг бүс нутгийн эрүүл мэндийн салбарын бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

  • үү бизнесийн хэлэлцээр нь Дэжоны эмнэлгийн хүртээмжийг өргөжүүлэх олон нийттэй харилцах маркетингийг бэхжүүлж, эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр харьяалагдах эмнэлгийн байгууллагуудын хэрэгцээг тодорхойлон эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийг сэргээх зорилготой билээ.

  • Гэрээний үндсэн агуулгад “Төрөлжсөн эмчилгээ бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүний төлөвлөлт хийх”, “Эрүүл мэндийн байгууллага, компани зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах сүлжээ байгуулах”, “Эмнэлгийн дэд бүтэц, үйлчилгээний мэдээллийн солилцоог идэвхжүүлэх”, “Дотоодын болон олон улсын сурталчилгааны маркетингийг сайжруулах” зэрэг ажлууд багтсан.

  • Дэжон Маркетинг Корпораци нь Чуннам Их Сургуулийн эмнэлэгийн “Хүнд хорт хавдрын мэргэшсэн робот мэс засал”, Коньян Их сургуулийн эмнэлэгийн “Эмэгтэйчүүдийн хорт хавдрын робот мэс засал, дархлааны химийн эмчилгээ”, Сон эмнэлэгийн “Дээд зэрэглэлийн эрүүл мэндийн үзлэг”, Барин сэнгаг эмнэлэгийн “Нуруу нугасны мэдрэлийн дурангийн мэс засал”, Фэйс гоо сайхны мэс заслын эмнэлгийн “3D FACE Implant” зэрэг нарийн мэргэжлийн эмчилгээг ашиглах, Дэжоны эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг төлөвлөх, нэвтрүүлэх, онлайн болон офлайн сурталчилгаа хийх, зайны эмчилгээний платформ байгуулах зэрэг эрүүл мэндийн дэд бүтцийг тасгалтгүй сайжруулахаар төлөвлөж байна.

Other Article