Шөнийн тэнгэрийг таван өнгийн гэрлээр будах Өү Ворлд Шөнгийн Ертөнц

Дэжон Өү Ворлд нь Амьтны хүрээлэн, Цэцэгсийн хүрээлэн, Жое парк, Шувуудын хүрээлэн гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх Дэжон хотын гол парк юм. 2002 оны 5-р сард нээгдсэн Амьтны хүрээлэн нь 160 зүйлийн 600 амьтныг хамгаалдаг бөгөөд Африк тивийн экологийг мэдрэх хосгүй завшаан олгох энэ газрыг зорих хүн бүрийн хамгийн дуртай хэсгийн нэг юм. Цэцэгсийн хүрээлэн бол модоор хийсэн хөгжилтэй төөрдөг байшин, Сори цэцэрлэг, Ургамлын цэцэрлэг, Сарнайн цэцэрлэг, усан оргилууруудтай хослуулсан хүүхэд багачууд, хайрлагчдадаа таашаал өгдөг орон зай юм. Шувуудын хүрээлэн бол шувуудыг тэжээж, тэдэнтэй харьцах боломжтой орон зай бөгөөд та Жое паркт сэтгэл хөдөлгөм аялал хийх боломжтой.

Өү Ворлд сүүлийн үеийн медиа урлагаар шинэчлэгдсэн бөгөөд үдэш бүр “Шөнийн Ертөнц” хэмээх гоёмсог гэрлийн үзүүлбэр үзүүлж байна. Цэцэгсийн хүрээлэн (48,000м2)-д бүтээгдсэн Шөнийн Ертөнцөд өдрийн цагаар цэцэгсээр дүүрсэн байгалийг, шөнөдөө дижитал урлагийг хамгийн сүүлийн үеийн үзүүлбэрийг үзэн баясах боломжтой.

Шөнийн ертөнц нь шалан дээрх флюресцент зургуудаас эхлээд медуз хөвдөг медиа урлагийн туннел хүртэл нийт 12 байршилд хуваагддаг бөгөөд байршил бүр нь өвөрмөц медиа урлагаар дүүрэн байдаг. Өнгөлөг, үзэсгэлэнтэй гэрлээр хувцасласан баримлын өмнө бүх насны хүмүүс ховсдуулж зургаа татуулна. Аппликешныг ашигласнаар үзэгчидтэй интерактив харилцах боломжтой бөгөөд энэ нь танд илүү амьд медиа урлагийг үзэх боломжийг олгоно. Нэмж дурдахад, 5G дижитал харилцаа холбооны технологи ашиглан Солонгост анхны VR сафари туршлага олны анхаарлыг татаж байгаа бөгөөд метаверс VR амраах үйлчилгээ, AR стемп аялал, AI ухаалаг очерийн мэдэгдлийн систем, болон AI CCTV алга болсон хүүхдийг хайх зэрэг орчин үеийн харилцаа холбооны технологийг ашиглан төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шөнийн өвөрмөц цэг болон хөгжиж байна.

“Өү Ворлд Шөнийн Ертөнц”-ийг 7-р сард эхэлсэн туршилтын ажиллагааны дараа илүү гоёмсог, өнгөлөг барималуудаар дүүргэх ажлийг 12-р сард дуусгахаар төлөвлөж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашигласнаар илүү гайхамшигтай болсон Тэжоны шөнийг Өү Ворлд Шөнийн Ертөнцөөс үзэх боломжтой.

Other Article