Романтик зуны баяр, далбам сартай шөнийн зугаалга

Сартай шөнийн зугаалга Дэжон хотын дурсгалт газар болох Ханбиттап талбайд жил бүрийн зун зохион байгуулдаг. Халуунд ядарсан иргэдээ зуны амралтаараа хотод цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор бэлтгэсэн энэхүү наадам 2016 оноос эхэлсэн. COVID-19 халдварын улмаас хоёр жил богино хугацаанд завсарласны эцэст энэ оны долдугаар сард дахин үргэлжилж байна. Жил бүр нутгийн залуустай хамтран пли маркет, урлагийн тоглолт, Софотоз зэрэг наадмуудыг зохион байгуулсаар ирсэн ба энэ жил байгаль орчноо анхаарсан “Тогтвортой ногоон баяр”, иргэдийн хамтран зохион байгуулсан “Иргэний оролцооны баяр”, мөн зуны шөнийг харуулсан 'хотын баяр' гэсэн гурван сэдвээр баяр зохион байгуулсан.

Халуунд таныг сэрүүцүүлэх хөгжимтэй усан оргилуур, медиа фасад

Баярын үеэр олон төрлийн хоол, тоглолт, үзэх харах зүйлүүдээс таашаал авах боломжтой. Стейкээс эхлээд амттан хүртэл төрөл бүрийн хоол зардаг хоолны машин, мөн хязгааргүй шар айраг ууж болох газар ч бий. Хоол зардаг машинуудын хажууд байрлах пли маркетэд нутгийн залуу зохиолчид, бизнес эрхлэгчид оролцон бэлэг дурсгалын зүйлс, жижиг эдлэл хэрэглэл худалдаалж байна. Ханбит цамхагийн эргэн тойрны тайзан дээр хөөсний арт, инди хамтлаг, модерн бүжиг зэрэг төрөл бүрийн урлагийн тоглолтуудыг үзэх боломжтой.

Үдэш бүр болдог Мүлбит талбайн хөгжимтэй усан оргилуур, медиа фасад нь баярыг улам гэрэлтүүлж байна. Өдөрт гурван удаа ажилладаг хөгжимт усан оргилуур нь хэмнэлийн дагуу гарч ирдэг бөгөөд, тэнгэрт хөрөх усны дуслууд халууныг үлээж сэрүүцүүлэх болно. Ханбит цамхгийн ханан дээр цутгах өнгө өнгийн зургууд нь бетон хана байсан жирийн нэгэн барилгыг урлагийн бүтээл болгож харагдуулна. Солонгосын уламжлалт графикаас эхлээд ирээдүйн хотуудыг санагдуулам зургууд Дэжон хотын дурсгалт газар болох Ханбит цамхагийн ханыг шинээр дүрслэн харуулна. Цамхаг дээрх кафед ундаа уунгаа Дэжоны шөнийн үзэмжийг үзэх боломжтой газар бол Ханбит цамхагийн оргил юм.

Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах ногоон баяр

Энэ наадам бол байгаль орчноо бодсон ногоон баяр гэдгээрээ онцлог юм. Баярт оролцож буй худалдагч, хэрэглэгчид хоёулаа байгаль орчныг хамгаалах ажилд идэвхтэй оролцоно. Хоол зардаг машины хоол хүнсний үйлчилгээний савнууд нь бүгд байгальд ээлтэй материал ашигласан, савлагаагаа багасгах, олон удаагийн зориулалтын савыг ашиглахад хөнгөлөлт эдлүүлэх, хог хаягдлыг сайтар тусад нь ялгаж цуглуулах замаар дахин боловсруулж, хог багасгах зэрэг санаануудыг баярын үеэр бүрэн хэрэгжүүлж байгаа.

Халууныг мартуулахаар хөгжилтэй, романтик “сартай шөнийн зугаалга” нь жил бүр 200,000 гаруй зочдыг татдаг баяр. Орон нутгийн баяр наадам бол тухайн бүс нутгийн өвөрмөц соёл, түүхийг харах боломж юм. 1993 оны Дэжоны дэлхийн үзэсгэлэн яармагийн бэлгэдлийн цамхаг байсан Ханбит цамхаг 30 жилийн дараа эдүгээ иргэдэд зориулсан баяр наадам зохион байгуулдаг соёлын цогцолбор болон мэндэлсэн. Энэ зун таныг сэрүүцүүлэх сартай шөнийн зугаалга аялалд гараад үзээрэй.

Other Article